Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3

Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3 нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд 88.3 Mhz давтамж дээр монгол хэлээр нэвтрүүлдэг радио юм.

Тус радио нь Монголын анхны онлайн радио, анхны “Talk radio”, анхны хардаг, үздэг радио юм.

Дэлхий монголчуудын MGLRADIO-гийн шууд эфирийг дэлхийн хаанаас ч www.mglradio.com болон MGLRADIO - Дэлхийн Монголчуудын Радио албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан 24 цаг тасралтгүй онлайнаар сонсох боломжтой байдаг.

Мөн бүх нэвтрүүлгийг радиогийн албан ёсны www.mglradio.com сайт, 'MGLRADIO FM-88.3' youtube суваг, Facebook-ийн MGLRADIO - Дэлхийн Монголчуудын Радио пэйж хуудас болон soundcloud-ийн Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3, https://twitter.com/3Mglradioхаягаар дахин үзэж, сонсож болдог.

Монголын хамгийн олон сонсогчтой радио

Түүх[засварлах | кодоор засварлах]

  • 2008 онд БНСУ-д Монголын анхны онлайн радио болон үүсгэн байгуулагдаж, 2009 оны 9-р сард www.mglradio.com сайтаар шууд эфирийг цацаж, тухайн үед Солонгос улсад амьдарч байсан монголчуудын мэдээ мэдээллийн гүүр нь болж байсан юм.
  • 2014 онд Нийслэл Улаанбаатар хотод “MGLRADIO” нэртэйгээр FM 102.1 Mhz долгионоор цацагдаж эхэлсэн.
  • 2018 онд бүрэн шинэчлэгдэж “Дэлхийн Монголчуудын - MGLRADIO” болж 88.3 Mhz дээр цацагдаж эхэлсэн юм.
  • 2019 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос хүрээгээ тэлж, 04 сард хамгийн их хүн амтай Дархан, Эрдэнэт хотуудад өргөн нэвтрүүлгийн эфир цацагдаж эхэлсэн бол 10-р сараас Монгол Улсын бүх аймагт цацагдаж байна.

Эфирийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3 нь 30-дээш насны сонсогчдод зориулсан, хувь хүний хөгжлийг дэмжих Монголын анхны “Talk Radio” юм.

Радио тасралтгүй, 24 цагийн эфиртэй ба өглөө 07:10 минутаас эхлэн 23:00 цаг хүртэл, өдөрт 16 нэвтрүүлэг шууд дамжуулагддаг. Нэг нэвтрүүлгийг хөтлөгч, найруулагч, зохиолч, продюсер гэсэн баг бэлтгэдэг.

Бүх нэвтрүүлгийг радиогийн албан ёсны пэйж хуудсаар LIVE хэлбэрээр давхар дамжуулдаг ба 100% өөрийн бүтээл үйлдвэрлэдэг, контент төвтэй Арилжааны радио юм.

Түүнчлэн ОБЕГ-ын Зарлан мэдээлэх, дамжуулах, радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмж радиогийн байранд суурилагдсан байдаг. Ингэснээр онцгой тохиолдолд улс оронд болж байгаа зарлан түгээх яаралтай мэдээллийн дохиог хамгийн түрүүнд  Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3 радио долгион хүлээн авах ба улмаар эх орон даяар цацагдаж байгаа Монголын Үндэсний Радио болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бусад бүх ФМ радиогийн шууд эфирийг зогсоож, уг дохиог дамжуулах хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэж байна.

Радиогийн салбар[засварлах | кодоор засварлах]

Орон нутаг[засварлах | кодоор засварлах]

2019 оны 4-р сараас эхэлж Орхон аймаг, Дархан-Уул аймагт өргөн нэвтрүүлгийн эфирээ цацаж эхэлсэн. Харин 2019 оны 10-р сараас эхлэн 19 аймгийн төвд шууд эфирээ цацаж эхэлснээр Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны Арилжааны радио болсон юм.  

2022 онд Замын-Үүдэд эфирээ цацаж эхэлсэн.