Жаббар берди
Жаббар берди (Перс: جبار بردی خان; татар: Cäbbär Birde) нь Алтан Ордоны Улсын Тохтамыш хааны хөвүүн бөгөөд 1416-1417 онд тус улсын хаан сууринд заларч, Едигей ноёны өргөмжилсөн хаадын эсрэг эрх мэдлийн төлөө тэмцэж байсан.
Хаанчлал
[засварлах | кодоор засварлах]Тохтамыш хаан, Доголон Төмөрт ялагдсны дараа эрх мэдлээ алдаж баруун зүгийн Литвын вангаас цэргийн тусламж авч ахин эрх мэдлээ сэргээх гэж Едигейн армитай байлдаж ялагдсан. Энэ явдлын дараа Тохтамышийн хөвүүдийг Москва, Литва, Төмөрийн Улсын хаад барьцааны байдалтай орогнуулж эхэлсэн нь ирээдүйгээ харсан үйлдэл байсан. Удалгүй 1410 онд Едигей ноёныг эсэргүүцсэн үймээн гарах үеэр 1411 оноос орос, литвад байсан хан хөвүүдээр түрий барьж хаан суурины төлөөх тэмцэл эхлүүлсэн. 1411 онд литвын дэмжлэгтэй хаан болсон Желал ад-Диныг оросын дэмжлэгтэй Керим берди дүү нь хороож, хаан сууринд заларч Москвагийн ванд тал зассан зарлиг буулгасан. Үүний хариуд 1413 онд Литваас Тохтамышийн өөр нэг хөвүүн Кебекийг дэмжиж хаан болгосон ч, нэг жилийн дараа Керим берди ялалт байгуулж дахин хаан болсон.
1416 оны дундуур Литвын ван Витольд, Жаббар бердийг дэмжин Едигейн ноёны өргөмжилсөн Чэкрэ хааны эрсэг турхирав. Чэкрэ хаан ялагсдны дараа Едигей ноён, Саид-Ахмад гэгчийг хаан болгосон ч, 45 өдрийн дараа Жаббар бердид ялагдан алуулав. 1417 онд Едигей ноён Дервиш гэх хан хөвүүнийг хаан болгон Жаббар бердийн эсрэг байлдаж Сарай хотыг эзлэхэд Жаббар берди зугтсаар Крымын Каффа, Тана хотод орогножээ. Гэвч тэндээс Литва руу зугтах үедээ өөрийн талын хүмүүстээ алуулсан.
Өмнөх Чэкрэ |
Алтан Ордын Хаан 1416-1417 |
Дараах Дервиш |