Jump to content

Дервиш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дервиш (перс: درویش خان; татар: Därwiş) нь Алтан Ордыг 1417-1419 онд захирсан хаан юм. Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удам Алти Куртука ноёны хөвүүн бөгөөд, авга Чэкрэ (1414-1416), Саид Ахмад (1416) нар нь богино хугацаанд тус улсын хаан болж байсан. Тэрээр хаан болсон нэртэй ч, төр засгийн бүх эрх мэдэл мангудын беглербег Эдигуд байсан.

1416 онд Эдигу ноёны тоглоомын хаан Чэкрэ нь Литваас дэмжлэгтэй Жаббар берди хаантай байлдаж ялагдан амь үрэгдсний дараа удалгүй Эдигу ноён Саид Ахмад гэх хүнийг хаан өргөмжлөн Жаббар бердитэй байлдсан ч, ялагдан шинэ хаан нь алуулав. Эдигу ноён бууж өгөлгүй Чэкрэ хааны ач дүү Дервишийг олж хаан болгон, 1417 онд Жаббар бердийг довтлон Крым рүү хөөн зугтаалгав.

Дервиш хааны нэртэй зоос Булгар, Хажи Тархан, Крымын хотуудаар гаргасныг одоо цөөн тоогоор олжээ. 1419 оны зун Жаббар бердийн дүү Кадыр бердийг Литвын талаас дэмжиж хаан болгон цэргийн хүч өгч илгээсэнд Дервиш ялагдан алуулав. Эдигу ноён удалгүй Тугатөмөрийн удмын Бег Суфи гэх хүнийг хаан болгосон ч, Кадыр бердид ялагдан алуулсан.

Өмнөх
Жаббар берди
Алтан Ордын Хаан
1417-1419
Дараах
Кадыр берди