Кебек (Алтан Орд)
Кебек (перс: قبق; татар: Käbäk) нь 1413-1414 онд Алтан Ордыг захирсан хаан. Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Тохтамыш хааны хөвүүн бөгөөд, Желал ад-Дин, Керим берди, Жаббар берди нарын дүү.
1412 онд Тохтамышийн ууган хөвүүн Желал ад-Дин, хаан болоод удалгүй хуйвалдааны золиос болж алуулсан. 1412 зунаас 1413 оны хавар хүртэл Керим берди дүү нь хаан сууж, Москвагийн их вангийн талыг баримтласан бодлого явуулж, Литвын вангийн эсрэг дайсагнаж эхэлсэн. Ингээд 1413 онд Литвын ван Витаутас Кебекд туслаж хаан болгон, Керим бердийг төрөөс зайлуулав.
1413 оны зун Крымын Каффа хотыг бүслээд, 7 сард нь бүслэлтээ орхин цэргээ татан Едигейгийн өргөмжилсөн Чэкрэ хаантай байлдахаар буцав. 1414 онд Кебек хааны тал Едигей болон Керим бердитэй олон удаа байлдан Керим бердид ялагдаж алуулав. Керим берди ахин хаан болсон ч, хэдхэн сарын дараа Литвын цэргийн дэмжлэгтэй Жаббар берди дүүдээ алуулав.
Өмнөх Керим берди |
Алтан Ордын Хаан 1413-1414 |
Дараах Керим берди |