Jump to content

Керим берди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Керим берди (Перс: کریم بردی ابن تختامش; татар: Kärimbirde) нь 1409, 1412-1413, 1414 онд Алтан Ордны улсад богино хугацаагаар хаанчилсан. Тэрээр Тохтамыш хааны хөвүүн. Тохтамыш хаан төрийн эрх мэдлээ алдсны дараа хөвүүд нь орос, литва руу зугтаж амь хорогдон суув. 1408-1409 онд Едигей ноёноор удирдуулсан Алтан Ордын арми оросын хотуудыг довтлон бүслэн байлдах үеэр нь Керим берди Сарайг эзлэн, Болд хааныг зугтаалгав. Энэ чимээгээр Едигей ноён дайнаа дуусгаж, Сарайг дахин эзлэн авахад Керим берди зугтаж амжив.

1412 онд ах Желал ад-Диний эсрэг төрийн эргэлт хийн ахаа алж, өөрөө хааны сэнтийд суусан. Түүний захиргааг Хорезм, Булгар мужууд үл тоож захирагдсангүй. Хаан болсны дараа Доод Новогородыг Москвад өгч, жил бүр албан татвараа авахаар болж, Литвын ашиг сонирхолын эсрэг үйлдэл хийсэн тул харилцаагаа муутгав. Керим бердийн хаанчлал удсангүй, Литвын дэмжлэгтэй Кебекд ялагдсан ч, 1414 онд хэд хэдэн удаа байлдан ялж, дахин хаан болов. Гэвч тэр жилдээ Литвын талаас Тохтамышийн өөр нэг хөвүүн Жаббар бердийг дэмжин Керим бердийн эсрэг хуйвалдаан хийж, Алтан Ордын хаан болгов.

Өмнөх
Желал ад-Дин (Алтан Орд)
Алтан Ордын Хаан
1412-1413
Дараах
Кебек (Алтан Орд)
Өмнөх
Кебек (Алтан Орд)
Алтан Ордын Хаан
1414
Дараах
Жаббар берди