Жамсрангийн Гэндэндарам
Жамсрангийн Гэндэндарам (1929 онд завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн) Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, англи, хинди хэлний нэрт орчуулагч, тэр дундаа хинди хэлний яруу орчуулагч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ж.Гэндэндарам нь 1929 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Бага, дунд, Багшийн сургууль, Энэтхэгийн Дели хот дахь Энэтхэгийн олон улс судлалын академи, Монгол улсын Их сургууль, Москвад зургаан сарын тусгай курс, Дипломатын академид суралцаж төгссөн.
Дунд сургуулийн хэл түүхийн багш, хичээлийн эрхлэгч, захирал, Монгол хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо, Гадаад явдлын яам, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд 36 жил хариуцлагатай алба хашиж байгаад 1989 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Ж.Гэндэндарам нь орчуулгын бүтээл туурвигчдын “Билигт гүүш” шагналыг санаачилсан хүн юм.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Энэтхэг улсын хинди хэлнээс 29 ном зохиол, англи хэлнээс 11 ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг англи хэл уруу орчуулж хэвлүүлжээ.
Ж.Гэндэндарамын орчуулгын бүтээлээс дурдвал:
- хинди хэлнээс “Абаха”, “Ядуугийн зовлон”, “Таван сургамж”, “Нүгэл буян”, “Шрираамачандраан тууш оршвой", "Их дайн", "Номын мөр" зэрэг 17 ном
- англи хэлнээс “Монголын байлдан дагуулын түүх”, “Их замын өчиг”, “Нүдээ нээгтүн”, “Махаамаяа”, "Хар муур" зэрэг арваад ном
Нэрт орчуулагч Ж.Гэндэндарам нь 9 ном бичиж хэвлүүлсэн байна.
- 2014 онд Таны зурсан зураг төрсөн төөрөг
- 2017 онд Амьдралын зам таны зурсан зураг, төрсөн төөрөг
Гишүүнчлэл
[засварлах | кодоор засварлах]Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн
Монголын соёл, яруу найргийн академийн гишүүн
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Англи хэлний профессор цол
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол
- Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цол
- Монголын зохиолчдын эвлэлийн шагнал
- Монголын соёл, яруу найргийн академийн өргөмжлөл
- Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Аптан-Өд-2007” наадмын тэргүүн байрын цом, өргөмжлөл
- Гадаад явдлын яамны Тэргүүн шадар цол
- Нийгмийг аюулаас хамгаалах Яамны дэд хурандаа цол
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Улс хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль
- Монголын Боловсролын 90 жилийн ойн медаль
- Монголын тагнуулын байгууллагын 90 жилийн ойн медаль
- Завхан аймгийн “Хүндэт иргэн” цол
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол хэл рүү орчуулагч
- Англи хэл рүү орчуулагч
- Англи хэлнээс орчуулагч
- Хинди хэлнээс орчуулагч
- Алтан гадас одон шагналтан
- БНМАУ-ын байлдааны гавьяаны одон шагналтан
- Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтан
- Хөдөлмөрийн хүндэт медаль шагналтан
- Завхан аймгийн хүндэт иргэн
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Энэтхэгийн их сургуулийн төгсөгч
- Нөмрөгийн хүн
- Монголчууд
- 1929 онд төрсөн