Жингийн тоо

Жингийн тоо (Англи: mass number, Орос: массовое число) — атомын цөм дэх протонууд ба нейтронуудын тооны нийлбэр (нуклонуудын тоо). Жингийн тоог A үсгээр тэмдэглэдэг. Жингийн тоо нь, изотопын, а.ж.н.-р илэрхийлсэн атомын жинтэй ойролцоо. Ганцхан нүүрстөрөгч-12 хувьд жингийн тоо нь атомын жинтэй тэнцүү байдаг. Учир нь, атомын нэгж жин (а.ж.н.) нь 12С атомын жингийн 112-тэй тэнцүү гэж тодорхойлогддог. Бусад тохиолдолд атомын жин нь бүхэл тоо биш (жингийн тооноос ялгаатай тал). Тухайлбал, 35Cl хлорын изотопын жингийн тоо 35 бол түүний атомын жин 34,96885 а.ж.н. байдаг.

Нуклидын (атомын цөмийн нэгэн төрөл) жингийн тоог зүүн дээд индекс байдлаар бичнэ. Жишээ нь, 232Th. Ижил жингийн тоотой нуклидуудыг изобарууд гэнэ. Тухайлбал, 14C ба 14N изобарууд юм.

Жингийн тоог мэдсэнээр цөм ба атомын жинг барамжаалах боломжтой. Хэрвээ массын тоо М мэдэгдэж байвал атом ба түүний цөмийн жин МА·mN, үүнд, m_N ≈ 1,67·10−27 кг — нуклоны жин, ө.х. протон эсвэл нейтроны жин.

Жишээ нь, хөнгөн цагаан-27 цөм нь 27 нуклоныг (13 протон ба 14 нейтрон) агуулдаг. Түүний жин ойролцоогоор 27·1,67·10−27 кг ≈ 4,5·10−26 кг. Цөмийн жинг илүү нарийвчлалтайгаар олохын тулд, цөм доторх нуклонууд нь, цөмийн таталцлын хүчээр холбогдсон ба E = mc2 дагуу цөмийн жин буурна гэдгийг тооцох хэрэгтэй. Мөн атомын жинд, электрон үүл дэх электронуудын жин багтах ёстой. Гэхдээ эдгээр засвар нь 1%-с хэтэрдэггүй. [1]

Жингийн тоо нь цөмийн барионы тоотой тэнцэнэ. Барионы тоо нь, мэдэгдэж буй цөмийн бүх процессуудад хадгалагддаг учир, ямар ч цацраг идэвхт задрал ба цөмийн урвалууд, урвалын баруун ба зүүн талын жингийн тооны нийлбэрийг өөрчилдөггүй. Тухайлбал, уран-238 альфа задралд ороход

23892уран=23490торий+42гелий,

234 ба 4 жингийн тоотой хоёр цөм (урвалын баруун тал охин цөмүүд) үүсэх ба нийлбэр нь 238 буюу эх цөмийн жингийн тоотой (урвалын зүүн тал) тэнцүү. Альфа бөөмийн (гелий-4) жингийн тоо нь 4 ба альфа задрал нь эх цөмийн тоог 4-р багасгадаг. Бета задралын бүх төрлүүдэд жингийн тоо өөрчлөгддөггүй. Учир нь бета задралын үед цөмийн нуклонууд нэгээс нөгөөд шилждэг (протонууд нейтрон болох эсвэл нейтронууд протон болох). Изомер шилжилт нь мөн цөмийн жингийн тоог өөрчилдөггүй.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]