Жумагалийн Хибатдолда
Жумагалийн Хибатдолда | |
---|---|
Төрсөн | Монгол улсын Баян-Өлгий аймаг |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | жүжигчин |
Жумагалийн Хибатдолда (хас. Хибатдолда Жұмапиұлы) БНМАУ-ын Ардын Жүжигчин, жүжигчин.
Шинжааны нутаг Кекбай гэдэг газар төрсөн. Баян-Өлгий аймгийн харьяат. 1939 оноос Баян-Өлгий аймгийн гар үйлдвэрийн холбоонд гуталчин, дэлгүүрийн эрхлэгч, 1942 оноос ардын цэрэгт байлдагч, бага дарга, жолоочоор ажиллаж байгаад урлагийн авьяасаараа шалгарч Цэргийн дуу, бүжгийн чуулгад жүжигчин болсон байна. Тэндээс аймаг нутагтаа шилжин очиж Баян-Өлгий аймгийн клубийн багш, Цагааннуурын дамжлага баазын клубийн эрхлэгч, аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр 1982 он хүртэл ажиллажээ. Соёл, урлагийн салбарт 43 жил ажиллахдаа авьяастнуудыг олж сургаж хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Үндэсний домбор, мандолин хөгжмийг чадамгай эзэмшиж казак ардын дууг дуулж, домгийг аялгуулан хэлж сурталчлахын сацуу олон дууны ая зохиож, мөн хошин зохиолууд бичиж, найруулж, жүжгүүдийн дүрүүдэд тоглож авьяас билгээ олон талаар таниулж түмэнд үнэлэгдсэн байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.