Зүүнбаян

Зүүнбаян нь Дорноговь аймгийн нутагт орших тосгон бөгөөд засаг захиргааны хувьд Сайншанд сумын нэг баг юм.

2006 оны эцсээр 1,917 оршин суугчтай байв[1]. Монголын хамгийн том гадаа талбайн усан бассейн байдаг.

Зам тээвэр[засварлах | кодоор засварлах]

Зүүнбаян нь Сайншанд хотоос урагш 46 км зайд оршино. Эрдэнэ сумын төв хүртэл 67 км, Улаанбадрах сумын төв 88 км, Хөвсгөл сумын төв 116 км, Сайхандулаан сумын төв 70 км зайтай. Сайншанд хоттой 62 км урттай төмөр замаар холбоотой бөгөөд ийнхүү Монголын төмөр замын сүлжээнд холбогдоно.

Зүүнбаянгаас зүүн тийш 14 км зайд нисэх зурвас бий.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Желубовский нар 1940 онд Зүүнбаянд газрын тосны орд газар илрүүлжээ. 1947 онд "Монголнефть" нэгтгэл байгуулагдаж, жилд 400,000 баррель (64,000 м3) нефть олборлох хүчин чадал бүхий цооног 1950 онд ашиглалтад орсон байна. 1950-1969 онд 4 сая баррель (640,000 м3) газрын тос олборлож, ЗХУ-аас импортолсон газрын тостой хольж, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсны нийт хэмжээ нь 7 сая баррель (1,100,000 м3)-д хүрч байсан нь тухайн үеийн Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 20% гаруйг хангаж байв. Харамсалтай нь Зүүнбаянгийн газрын тосны цооногуудын гарц багассан, боловсруулах үйлдвэрт гал түймэр гарч сүйтгэгдсэн, Сибирьт маш их нөөц бүхий газрын тосны орд олдсон зэрэг шалтгаануудын улмаас 1969 онд Монгол улс газрын тос олборлохоо зогсоожээ[2].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Дорноговь аймаг: Статистикийн мэдээлэл 2006[permanent dead link]
  2. "Invest Mongolia" (PDF). Archived from the original (PDF) on 2011-07-13. Retrieved 2011-07-13.