Jump to content

Иван Ильин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иван Ильин

Иван Ильиин (орос. Ива́н Алекса́ндрович Ильи́н, 1883 оны 4-р сарын 9-нд Оросын хаант улсын Москва хотод төрсөн—1954 оны 12-р сарын 21-нд Швейцарын Цолликонд нас барсан) — оросын философч, зохиолч, нийтлэгч. Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор.

Тэрээр философийн хувьд Гегелийн үзэл санааг дагалдагч, Орос дахь Гегелийн үзэл санааг баримтлагч, ялангуяа "үндэсний үзэл санаа" гэсэн ойлголтыг боловсруулсан байна. Оросын үндэсний үзэл санааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Оросын "Цагаан хөдөлгөөн"-ий төлөөлөгч, Оросын Бүх Цэргийн Холбооны үзэл сурталч, Орос дахь коммунист хүчийг тууштай шүүмжлэгч бөгөөд коммунизмтай үл эвлэрэх зарчмыг тууштай эсэргүүцэгч байсан юм.

1922 онд түүнийг большевикууд "гүн ухаантнуудын хөлөг онгоц"-оор Оросоос хөөн гаргасан байна. Тэрээр харьяалалгүй хүний ​​хувьд "Нансен паспорт"- тай амьдарч байжээ. Иван Ильин цагаачлах үеэрээ шийдэмгий бус монархистуудын эгнээний дэмжигч болсон бөгөөд 1923-1934 онуудад "Берлин дэх Оросын шинжлэх ухааны хүрээлэн"-д ажилласан.

Иван Ильин 1933 онд Адольф Хитлер Германд засгийн эрхэнд гарсныг сайшааж, Европт большевизмын тархалтыг Үндэсний социализм зогсооно гэж үзэж байжээ. 1934 онд Үндэсний социалистуудтай санал зөрөлдсөний улмаас хүрээлэнгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөгдсөн. 1938 онд хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын санхүүгийн дэмжлэгээр Швейцар руу гарчээ. Ильинд улс төрийн ажил болон үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул тэрээр гол төлөв ёс зүй, сэтгэлзүйн асуудлаарх ажил эрхэлдэг байжээ.

Оросын нийгмийн бүтэц зохион байгуулалтын талаархи И.Ильиний үзэл бодол Оросын зарим улс төрч, сэхээтнүүд, тэр дундаа Александр Солженицынд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Иван Ильиныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үзэл санааг бүрэлдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж хүмүүс үздэг.

Гүн ухааны үзэл санаа

[засварлах | кодоор засварлах]

Ильин үндэсний ухамсрын хөгжлийн хоёр үе шаттай гэж тодорхойлсон -1. зөн совин (ухамсаргүй) ба 2. сүнслэг. Үндэсний явцуу сэтгэлгээ, тайвшрал нь зөвхөн эхний үе шатны шинж чанар юм. "Үндэсний оюун санаа" үүсэх хоёр дахь шатанд өвөрмөц байдлаа мэдэрдэг. Тэрээр үндэстний гоо зүйг "Бурханы өмнө үзэсгэлэнтэй" гэж ойлгодог байсан тул үндэстний онцлогийг ухамсарлах нь гүн ухааны үзэл баримтлалд бус харин суут ухаанаар хийгдсэн амтны тусгал юм гэж Гегелийн байр сууринаас өөрийгөө ухамсарлах хэлбэр байсан.