Идэр гол

Идэрийн гол
Хөвсгөл аймаг, Жаргалант сумын ойролцоох Идэр гол
Сэлэнгэ мөрөн рүү цутгах Идэрийн голын байршил (баруунаас зүүн зүгт)
ЭхХангайн нурууны Өндөр Өлзийт уул
АдагСэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Архангай
 Завхан
 Хөвсгөл
Урт445 км
Эхийн өндөр2330 м
Адгийн өндөр1776 м
Урсац-дундаж 57 м³/с
Ус цуглуулах талбай24.600 км²
Голын системЕнисей мөрөн
Баруун цутгалуудЧулуут гол

Идэр гол буюу Идэрийн гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Хангайн нурууны Өндөр Өлзийт хэмээх булуу уулын араас эх авч, Завхан аймгийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их уул сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Төмөрбулаг, Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сум гэх мэт арваад сумын нутгаар дайран урсаж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант сумдын зааг Олон голын бэлчир хэмээх газар Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг. Голын урт 452 км бөгөөд 24,555 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлнэ. Идэр голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь Чулуут гол юм. Идэрийн гол нь Хойд мөсөн далайн Хар тэнгист цутгадаг Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей мөрний эх бөгөөд энэ их усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн ай савд 1-рт, дэлхийд 5-рт ордог.

Идэр мөрний нэр түүхийн сурвалж бичгүүдэд тухайлбал “Монголын нууц товчоон”-ы 161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хөдөлж, Эдэр-Алтайн бэлчрээр гэтэлж сааталгүй явсаар Саарь хээрт очиж буув.[1]

Лу. Алтан товч дахь Чингисийн есөн өрлөгтэй сэцэлсэн шастирт:

Эдэр мөрнийг элсээр боодог буюу чи
Эрдэмт сайн хүнийг санаагаар цэнэдэг буюу

гэх мэтээр дурдагдсан нь буй.

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. wiki.uhaan.com