Jump to content

Израилын Ерөнхий Сайд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Израил Улс


Израил Улсын
улс төр ба засаглал



Израил Улсын Ерөнхий Сайд (еврей. רֹאשׁ הַמֶּמְשָׁלָה‎; араб. رئيس الحكومة‎) — нь Израил улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог.

Израил нь төрийн тэргүүнээр ерөнхийлөгч ажилладаг бүгд найрамдах улс юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч голдуу ёслолын үүрэг гүйцэтгэдэг; ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг эзэмшдэг. Ерөнхий сайдын албан ёсны өргөө нь Иерусалим хотод байрладаг Бейт-Агион юм. Одоогийн ерөнхий сайдаар Ликуд намын Биньямин Нетаньяху ажиллаж байна.

Кнессетийн сонгуулийн дараа ерөнхийлөгч нь намын даргуудаас хэнийг ерөнхий сайд болохыг дэмжиж буйг асуусны дараа сонгогдсон нэг кнессетийн гишүүнийг ерөнхий сайдын нэр дэвшигчээр сонгдог. Нэр дэвшсэн хүнд 42 хоногийн хугацаанд эвсэл байгуулах боломж өгөгддөг. Дараа нь тэрээр засгийн газрыг танилцуулж, Ерөнхий сайд болохын тулд Кнессетийн олонхын саналыг авах ёстой. Бодит байдал дээр ерөнхий сайд нь засаглаж буй эвслийн хамгийн том намын удирдагч байдаг. 1996-2001 оны хооронд Ерөнхий сайдыг Кнессет биш иргэд сонгуулиар сонгож байсан.[1]

Ерөнхий сайд нарын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]


  1. Basic Law: The Government (2001) Sections 7a, 13d.