Инчан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Инчан хот бол Хубилай хааны үед Хонгирад аймгийн нутагт байгуулсан Юань улсын үеийн хот суурин вм. Одоогийн ӨМӨЗО-ний Хишигтэн хошууны нутагт туурь нь үлдсэн.

Түүх[засварлах | edit source]

Юань улсын үед Төвлөн засах яаманд захирагдаж, Инчан чөлгөөний төв болжээ. Ухаант хаан, Шандугаас зугтаж ирээд 1369-1370 он хүртэл төвлөрөн сууж байсан. 1370 онд Мин улсын Му Ин жанжин 150,000 их цэргээр довтолж, эзлэн авсан. Энэ үед 2000 түшмэд, хааны ургийнхан, хатад татвар эмс, олон тооны мал олзлогдсон. Улмаар 1370-1388 он хүртэл хэд хэдэн удаа болсон дайнаар эвдрэн сүйдэж орхигдсон.

Холбоотой мэдээ[засварлах | edit source]