Jump to content

Инчан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Инчан хот бол Хубилай хааны үед Хонгирад аймгийн нутагт байгуулсан Юань улсын үеийн хот суурин вм. Одоогийн Өвөр Монголын Хишигтэн хошууны нутагт туурь нь үлдсэн.

Юань улсын үед Төвлөн засах яаманд захирагдаж, Инчан чөлгөөний төв болжээ. Ухаант хаан, Шандугаас зугтаж ирээд 1369-1370 он хүртэл төвлөрөн сууж байсан. 1370 онд Мин улсын Му Ин жанжин 150,000 их цэргээр довтолж, эзлэн авсан. Энэ үед 2000 түшмэд, хааны ургийнхан, хатад татвар эмс, олон тооны мал олзлогдсон. Улмаар 1370-1388 он хүртэл хэд хэдэн удаа болсон дайнаар эвдрэн сүйдэж орхигдсон.

Холбоотой мэдээ

[засварлах | кодоор засварлах]