Jump to content

Италийн тусгаар тогтнолын гуравдугаар дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Италийн тусгаар тогтнолын гуравдугаар дайн
Хамаарах дайн: Италийн нэгдэл болон Австри-Пруссийн дайн

Кустоцагийн дэргэдэх тулалдаан
Огноо1866 оны 6 сарын 20 – 8 сарын 12
(1 сар, 3 долоо хоног ба 2 хоног)
Байршил
Үр дүн Италийн ялалт
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Итали Венето, Фриули, болон Мантуаг нэгтгэсэн
Байлдагч талууд
 Италийн хаант улс
 Прусс
Командлагч болон удирдагчид
II Иоханн
Цэргийн хүч

Минчиогийн арми

  • 11 явган цэргийн дивиз
  • 1 морин цэргийн дивиз

Нийт: 120,000 хүн

По арми

  • 5 явган цэргийн дивиз

Нийт: 80,000 хүн

Гарибальдигийн хүчин

  • Сайн дурын батальон

Нийт: 20,000 хүн

Нийт: 220,000 хүн

Өмнөд Арми

  • V, VII, IX корпус
  • 2 морин цэргийн бригад

Лихтенштайны арми

Нийт: 80 хүн

Нийт: 130,000–190,000 хүн
Хохирол

11,197[1]

  • 1,633 алагдсан
  • 3,926 шархадсан
  • 553 алга болсон
  • 5,085 олзлогдсон

9,727[2]

  • 1,392 алагдсан
  • 4,471 шархадсан
  • 691 алга болсон
  • 3,173 олзлогдсон

Италийн Тусгаар Тогтнолын Гуравдугаар Дайн (Итали: Terza Guerra d’Indipendenza Italiana) нь Италийн хаант улс ба Австрийн Хаант Улсын хооронд өрнөсөн дайн юм. Энэ дайн нь Прусс-Австрийн дайнтай цаг хугацааны хувьд нэг үед болсон ба дайн дууссаны дараа Австрийн бүрэлдэхүүнд байсан Ломбард-Венетогийн хаант улсыг Францад өгсөн боловч үүний дараа бүх ард түмний санал асуулгаар Францаас Италид шилжүүлсэн байдаг. Энэхүү хүн ам ихтэй, ихэнх нь хөрөнгөтөн Венето мужийг Италид өгсөн нь Италийн нэгдэлд чухал алхам болсон юм.

Зэвсэгт хүчний нөхцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

Дайн эхлэхэд Италийн зэвсэгт хүчний нэгдэлд саад болж байсан хүчин зүйлүүд нь Сардинийн хаант улс ба Хоёр Сицилийн хаант улсын зэвсэгт хүчин байв. Учир нь Италийн хаант улсыг 1861 онд байгуулахад түүний бүрэлдэхүүнд орсон эдгээр хаант улсууд нэгдэхээсээ өмнө хоорондоо дайтаж байсан тул нэгдсэн хаант улсад орсноор, аль нь алинаасаа тушаал авч, гүйцэтгэх дэг журам тодорхой биш байв.[3] Үүн дээр Италийн хаант улс үүссэн даруй Сицилийн дээрэмчдийн үйл ажиллагаа цэцэглэсэн бас нэг зовлон байв. Эдгээр дээрэмчдээс илүү хүчтэй бас нэгэн тэмцэл байсан нь 1861 онд нэгдсэн ханы тэнгисийн зэвсэгт хүчний цэргүүдийн (Regia Marina) асуудал байлаа.

1866 оны дөрөвдүгээр сарын 8-нд Италийн засгийн газрыг төлөөлөн генерал Ла Мармора Берлинд ирэн, тухайн үед Пруссийн ерөнхий сайд байсан Отто фон Бисмарк нар зэвсэгт хүчний холбоотон болох гэрээнд гарын үсгээ зурцгаав. Францаар зуучлуулан, Венийн тэргүүлэгчидтэй төвийг сахих хэлэлцээр хийх гэсэн ч олигтой ахиц гарахгүй байсан тул Итали, Прусс хоёр Австрид дайн зарлав. Пруссийн хувьд ч тэр Италийн хувьд ч тэр үндэстнээрээ нэгдсэн улс болох гэсэн замд нь Австри л тээг болж байна гэж үзжээ.

Итали гурван замаар Австри луу давшив. Ломбард мужаас Австрийн бэхлэлтийн дөрвөн булан болох Мантуа-Пескиера дел Гарда-Верона-Леньяго руу; Эмилиа-Романьягаас Венето руу; Альпийн нурууны Тренто хот орчмоор давшлаа. Гэвч дайн эхэлснээс хойш Итали хоёр ч томоохон тулалдаанд ялагдал хүлээсэн ба ганцхан Бецеккагийн дэргэдэх тулалдаанд л ялалт байгуулав.

Көниггрецийн дэргэдэх тулалдаанаар Прусс ялалт байгуулсан тул Австри аргагүйн эрхэнд бууж өгөв. 1866 оны наймдугаар сарын 12-нд Фриулийн Кормонст Австри ба Италийн хооронд дайныг зогсоох хэлэлцээр хийн гарын үсгээ зурцгаажээ.

  • Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th хэвлэл). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.
  • Konrad Sturmhoefel: Illustrierte Geschichte der neuesten Zeit. Band IX und X. Otto-Spamer-Verlag, Leipzig 1897.
  1. Clodfelter 2017, х. 184.
  2. Clodfelter 2017, х. 183.
  3. La III guerra d’indipendenza (Memento 15. Наймдугаар сар 2014 цахим архивт) (ital.)