Jump to content

Көниггрецийн дэргэдэх тулалдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Көниггрецийн тулалдаан
Хамаарах дайн: Австри-Пруссийн дайн

Көниггрецийн тулалдаан, Георг Блайбтрой
Огноо1866 оны 7 сарын 3
Байршил
50°16′N 15°45′E / 50.27°N 15.75°E / 50.27; 15.75Солбицол: 50°16′N 15°45′E / 50.27°N 15.75°E / 50.27; 15.75
Үр дүн

Пруссийн ялалт

Байлдагч талууд
 Прусс  Австри
 Саксон
Командлагч болон удирдагчид
Цэргийн хүч
220,984[3]

206,000–215,000[4]

  • 184,000 Австричууд[5]
  • 22,000 Саксончууд[5]
Хохирол
9,172 алагдсан, шархадсан, эсвэл алга болсон[6] Австри:
31,000[7]–43,000[8] алагдсан, шархадсан, алга болсон, эсвэл олзлогдсон[a]
Саксон:
1,501 алагдсан, шархадсан, эсвэл алга болсон[b]

Көниггрецийн дэргэдэх тулалдаан (Герман: Schlacht bei Königgrätz) нь 1866 оны долоодугаар сарын 3-нд Бохемийн хот Көниггрецийн ойролцоо болсон тулалдаан бөгөөд энэ тулалдаанаар Германы дайныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Пруссийн арми нь Австри ба Саксоны армийг энэхүү тулалдаанд ялав. Багцаагаар арван километрийн өргөн, таван километрийн гүн талбайд 400.000 гаран цэрэг тулалдсан нь хохирол ихтэй тулалдаануудын нэг байлаа. Тулалдааны төв нь Шестарын дэргэдэх Масловед ба Хлумын ойролцоох стратегийн чухал Свиб толгой байв. Прусс ялснаар Германыг толгойлох хүчин болсон ба канцлер Отто фон Бисмарк Бага Германы шийдлийг хэрэгжүүлэв. Энэхүү тулалдааныг 1871 онд Германы Эзэнт Гүрнийг байгуулагдах замыг зассан тулалдаан хэмээн үздэг. Нэлээд олон хэлэнд энэ тулалдааныг тулаан болсон Садова тосгоны нэрээр нэрлэх ба ялангуяа францад ингэж нэрлэдийг учир нь тулалдааны дараа франц улс нь улс төрийн ялагдал хүлээсэн бөгөөд үүнээс шалтгаалан «Садовагийн төлөөх өшөө авалт»! (Франц: «Revanche pour Sadowa!») хэмээх уриа хүртэл гарчээ.

Дайны өмнөх түүх

[засварлах | кодоор засварлах]

Напелеоны дайнуудын дараа европын гүрнүүд Венийн конгресс дээр улсуудын хоорондын хилийн асуудлыг ерөнхийд нь цэгцлэн шийдэв. Ариун Ромын Эзэнт Гүрний нутаг дэвсгэр дээр Пруссийн хэсэг ба Австриас бүрдсэн нэгдсэн төрийн системгүй Германы Холбоо гэх улсуудын холбоо бий болов. Прусс болон Австрийн хооронд Германы Холбоог удирдан жолоодох эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь Прусс-Австрийн дайны шалтгаан болсон бөгөөд 1850 оны намар хоёр хүчний хооронд бараг л дайн гарах шахсан ба оросын шахалтаар Прусс Эрфуртын Холбоо гэх нэртэй үндэстний улс байгуулах гэсэн оролдлогоо орхихоос өөр аргагүй болсон байдаг.

Герман-Данийн дайны дараа эрх мэдэлдээ авч, Австри ба Прусс хамтран захирч байсан Шлесвиг ба Хольштайн нь аль талынх нь эзэмшил нутаг болох нь тэдний зөрчилдөх шалтаг болжээ. Гэхдээ 1865 оны Гастайны гэрээгээр Австри зөвхөн Хольштайны захиргааны асуудлыг мэдэх болсноор бас нэг удаа дайнаас зайлсхийж чадав. Гэтэл Прусс энэхүү тогтоолыг зөрчин Хольштайныг эзлэн авмагц, Австри үүнийг эсэргүүцэн цэрэг хөдөлгөхөө мэдэгдэв. Мэдэгдэл хийсний дараа Прусс нь Германы Холбооноос гарсан ба 1866 оны зургаадугаар сарын 19-нд Австрид дайн зарлав.

Австрийн талд төв германы хант улсууд болох Бавари, Ханновер, Саксон, Вюртемберг, Баден болон бусад нэлээд хэдэн жижиг улсууд оров.

Пруссийн талд ихэнх Тюрингийн жижиг улсууд, умард германы хэд хэдэн улсууд мөн түүнчлэн ялсан тохиолдолд Австриас Венетог авах нөхцөлтэйгөөр Итали бас орж нэгдэв.

Долоодугаар сарын 3-ны өглөө 4 цагийн үеэр Фрийдрих Карлын удирдсан пруссийн 1-р арми Бистрице гол руу хөдлөв. Зүүн жигүүрээр 7-р дивиз Цереквиц рүү, гол хэсгээр Аугуст фон Хорнын 8-р дивиз манлай болон Клениц рүү, түүний баруун жигүүрээр 3 ба 4-р дивиз Дохалице ба Мокровоуси руу давшив. Үүний араас хоёрдугаар эгнээ болох 5 ба 6-р дивиз Садовагийн чиглэлд давшин орлоо. Пруссийн манлай Свиб толгой дээр австрийн 10-р корпустай их бууны тулаанд оржээ. Пруссийнхэн Бистрице голыг гатлахыг завдах үеэр австрийн корпусын хоёр командлагч нэр хүнд олохын тулд дайсны баруун жигүүрийг довтлох шийдвэр гаргажээ. Өмнөөс нь ирэх пруссийн 2-р армийг хүлээлгүй австрийн Тун, Фестетикс хоёр командлагч давшилтын эгнээг задлан цэргээ авч баруун зүг одов. Гэтэл яг энэ эгнээгээр шийдвэрлэх цохилтоо хийхээр тооцсон байсан пруссийн 2-р армид австри хамгаалалтын шугамаа орхин нээснээр прусст боломж олгожээ.

Пруссийн цэрэг бүрэн ирж амжаагүй байсан тул тооны хувьд цөөдөн, шахагдан байлаа. Свиб толгойн ойд Тун, Фестетикс хоёр пруссийн 7-р дивиз, түүний дотор ялангуяа Магдебургийн 27-р явган цэргийн нэгтгэлтэй ширүүн тулалдаан өрнүүлэв. Энэ үеэр австрийн гүн Фестетикс гранатад өртөн баруун хөлөө алдсан тул Антон Моллинари цэргээ удирдан цааш байлдав. Австрийн тал хэдийгээр ихээхэн хохирол амссан ч, 7-р дивизийг хүнд байдалд орууллаа.

Үдийн алдад австрийн генералуудад ялах мэт сэтгэгдэл төрөн бүгд баярлаж, харин пруссийн төв штаб дээр ялагдал хүлээх нь гарцаагүй боллоо хэмээн сандралдаж байв. Харин энэ үеэр пруссийн ханы нэгдүгээр бригад (пруссийн ханы бие хамгаалагч бригад) болон элбийн арми хүч нэмэн ирж, австрийн гол хүчийг цохисон байна.

Пруссийн талын энэ тулалдаанд гарсан нийт хохирол нь 359 офицер, 8794 цэрэг, 909 морь, үүнээс 1929 цэрэг алагдсан, 6948 цэрэг шархадсан, 279 цэрэг ор сураггүй алга болсон байна. Австрийн талаас 1313 офицер, 41499 явган ба 6010 морьт цэргийн хохиролтой ба үүний 5658 нь амь үрэгдсэн, 7574 шархадсан, 7410 нь ор сураггүй алга болж, 22170 цэрэг олзлогджээ. Саксоны корпус 55 офицер, 1446 цэргээ алдсанаас 135 нь амь үрэгдэж, 940 цэрэг шархдан, 426 цэрэг сураггүй алга болжээ.[9]

  • Carl Bleibtreu: Schlacht von Königgrätz am 3. Juli 1866, 1903, Reprint 2006 Verlag Rockstuhl, Bad Langensalza, ISBN 978-3-938997-65-9.
  • Roland Krug von Nidda: 1866 – Königgrätz. Zwei Auffassungen von Deutschland. Amalthea-Verlag Wien-München-Zürich 1966.
  • Heinz Helmert, Hans-Jürgen Usczeck: Preußischdeutsche Kriege von 1864 bis 1871. Militärischer Verlauf. 6. überarbeitete Auflage. Militärverlag der deutschen demokratischen Republik, Berlin 1988, ISBN 3-327-00222-3.
 Commons: Көниггрецийн дэргэдэх тулалдаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Bodart 1908, х. 548.
  2. 2.0 2.1 Загвар:Harvp
  3. Prussian General Staff 1872, х. 187.
  4. Вильсон, Петер Х. (2023). Iron and Blood: A Military History of the German-Speaking Peoples since 1500 (Англи хэлээр) (1st хэвлэл). Harvard University Press. х. 391. ISBN 978-0-674-98762-3.
  5. 5.0 5.1 Spencer C. Tucker, Battles That Changed History: An Encyclopedia of World Conflict, pp. 351–353
  6. § Aftermath
  7. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named AGS
  8. Gordon A. Craig: Königgrätz. 1866 – eine Schlacht macht Weltgeschichte. Zsolnay, Wien 1997, ISBN 3-552-04824-3, х. 262–263
  9. Craig: Königgrätz, Zsolnay Verlag, Wien 1997, S. 262 und 263.

Координат: 50° 17′ 50″ У, 15° 44′ 25″ З

 {{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page


Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found