Их Богд уул
Их Богд уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 3957 м | |
Байрлал | Баянхонгор аймаг Монгол | |
Нуруу | Монгол Алтайн нуруу — Говь Алтайн нуруу —— Их Богдын нуруу | |
Солбицол | 44° 59′ 42″ У, 100° 13′ 51″ З | |
|
[[Ангилал:]]
Их Богдын нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр Их Богд уул, түүний салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд үзэсгэлэнт газрууд байдаг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь Их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно.
Амьтан
[засварлах | кодоор засварлах]Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм. Ан амьтдаас аргаль, янгир ямаа, шилүүс, ирвэс, хар сүүлт, зээр, үнэг, мануул, туулай, тарвага, чоно, хярс, цагаан үен, өмхий хүрэн, суусар, дорго, шар зурам, бозлог зэрэг ховор ан амьтадтай Ичээтэй, Битүүтэй, Их, Бага нарийн, Элгэн зэрэг голуудтай. Ангир, нугас, хун, цахлай, тогоруу, тоодог, зэрэг усны шувууд тас бүргэд, шар шувуу, ууль, хон хэрээ, ногтруу, хулан жороо, ятуу, гөтүү, хойлог зэрэг жигүүртэн шувууд байдаг. Их Богд уулын орчмын ургамал, уур амысгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргал, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Ургамал
[засварлах | кодоор засварлах]Эдэлбэр газарт байгалийн ил болоод далд баялаг болох хоолны улаан давс, малын тэжээл, хужир, зэрлэг сонгино, гоёо, хармаг, арц, чихэр өвс, лидэр алтан гагнуур, вансэмбэрүү, мөгз, цулхир, чулуун нүүрс, альбасторын чулуу, шөрмөсөн чулуу, өнгө бүрийн шороон будаг, барилгын хүрмэн чулуу мэтийн баялагтай, таван хошуу малын бэлчээр хосолсон энэ нутгийн бэлчээрийн гол ургамал нь шар улаан бударгана, дэрс, зэгс, хиаг, хялгана, агь, сазаг, шаваг, тэсэг, багалуур, заг буйлс, улиас байдаг.
Газар хөдлөлт
[засварлах | кодоор засварлах]Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн цэнхэр талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булагийн элсэн манхан зэрэг сонин тогтоцтой газрууд олон бий. 1957 оны 12 сарын 4-нд Их Богд ууланд 11.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн ул мөр 100 км үргэлжилсэн газрын хагарал өнөө хүртэл эдгээгүй байна. Уул хагарч Битүүтийн хөндийд унаж голын усыг боосноос үүссэн нуур ч хэвээрээ байдаг.
Соёлын дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]Жаранбогд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөшөөтэй хиргисүүр, Пунцагийн овооны бунхан, Дуут, Ханх, Хангинахын хадны бичиг, сүг зураг, Битүүтийн гэр хад /агуй/ зэрэг өвөрмөц сонин түүх соёлын дурсгалт газрууд нь судлаачид, жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг.