Иохан Журу

(Йоан Журу-с чиглүүлэгдэв)
Иоан Журу
Djourou061115.jpg
Журу Швейцарийн бүрэлдэхүүнд, 2006 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИоан Агвавандре Журу[1]
Төрсөн огноо1987 оны 1 сарын 18 (1987-01-18) (36 настай)
Төрсөн газарКот-д'Ивуар, Абижан
Өндөр1.92 м[2]
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багХамбург
Дугаар5
Өсвөрийн баг
1998–2002Этуаль Каруж
2002–2004Арсенал Академи
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2014Арсенал86(1)
2007–2008Бирмингем
(зээл)
13(0)
2013Ханновер 96
(зээл)
14(0)
2013–2014Хамбург
(зээл)
17(0)
2014–Хамбург22(0)
Шигшээ баг
2005Швейцари (20-)3(0)
2005–2006Швейцари (21-)2(0)
2006–Швейцари [3]44(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 16.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Иохан Дэнон Журу-Агвавадре (франц. Johan Danon Djourou-Gbadjere, 1987 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн) буюу Иохан Журу (франц. Johan Djourou) — Швейцарийн хөлбөмбөгчин бөгөөд Хамбург болон Швейцарийн шигшээд тоглодог.

Тэрээр Этуаль Каруж багт байхдаа хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бол Арсеналын бүрэлдэхүүнд орсоноос хойш хамгаалагчийн байрлалд тоглодог билээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Түүний аав, ээж нь Кот-д'Ивуар хүмүүс ба Журу Абижанд төрсөн Швейцари гаралтай хүн юм.[4]

13 настайдаа хөлбөмбөгтэй амьдралаа холбосон Журу 2002 онд Швейцарийн Этуаль Каруж багт 15 настайдаа хагас хамгаалагчаар элсчээ. Энэ үедээ тэрээр Арсеналын академитай холбогдож[5] удалгүй 2003 оны наймдугаар сарын 1-нд залуучуудын багийн бүрэлдэхүүнд багтаж байв.

Журу Арсеналын бүрэлдэхүүн дэх анхны гараагаа Эвертоны эсрэг 3–1 харьцаагаар хожсон Лигийн цомын тэмцээнд хийж байв.

2007 оны наймдугаар сарын 10-нд Бирмингем Сити багтай таван сарын зээллэгийн гэрээ байгуулсан[6] бөгөөд 2008 оныг хүртэл тогложээ.

Журу 2008 оны ЕАШТ-д

2008 оны тавдугаар сард Матьё Фламиниг Милан руу явсаны дараа Журу Сеск Фабрегастай хослон тоглодог болж улмаар Филипп Сендеросыг мөн л Милан руу явсан, Коло Турег Манчестер Сити рүү явахтай[7] нь холбогдон гарааны үндсэн бүрэлдэхүүнд багтах нь тодорхой болсон Журу есдүгээр сард урт хугацааны гэрээ байгуулж байв.[8]

Швейцарийн шигшээ багийн бүрэлдэхүүний анхны гараагаа 2006 оны гуравдугаар сарын 1-нд Шотландын эсрэг Филипп Сендеросын оронд сэлгээгээр хийж байв. Журу 30 удаа гараанд гарчээ.[9]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Арсенал

Дэд байр

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. (2010) The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. ISBN 978-1-84596-601-0. 
  2. Player Profile: Johan Djourou. UEFA. 30 September 2010-д хандсан.
  3. Kader A-Team: Johannes Djourou (German). Swiss Football Federation. 20 March 2013-д хандсан.
  4. Moore, Glenn. "The Premiership Interview: Teenager going places fast", The Independent, 16 September 2006. 17 September 2006-нд авсан. 
  5. Deubelbeiss, Heinz (16 June 2006). Johan Djourou: "Playing Is a Relief". In Focus. Credit Suisse. 3 September 2010-д хандсан.
  6. "Djourou completes Birmingham move", BBC Sport, 10 August 2007. 30 September 2010-нд авсан. 
  7. Clarke, Richard (10 September 2009). Djourou ruled out for 'six to eight months'. Arsenal F.C. 30 September 2010-д хандсан.
  8. Johan Djourou signs new long-term contract. Arsenal F.C (22 September 2008). 22 September 2008-д хандсан.
  9. "A-Team Kader: Portrait: Johannes Djourou", Swiss Football Federation, 4 June 2011. 4 June 2011-нд авсан. (German) 

Холбоос[засварлах | кодоор засварлах]