Транквилло Барнетта

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хөлбөмбөг
Транквилло Барнетта
Tranquillo Barnetta 2006-11-15.jpg
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1985 оны 5 сарын 22
Швейцари, Санкт-Галлен
Иргэншил Швейцарийн далбаа Швейцари
Өндөр 176 см
Жин 62 кг
Байрлал хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Шальке 04
Дугаар 27
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2002—2004 Швейцарийн далбаа Санкт-Галлен 60 (12)
2004—2012 Германы далбаа Байер 04 187 (23)
2004—2005  Германы далбаа Ханновер 96 7 (2)
2012—2015 Германы далбаа Шальке 04 44 (3)
2013—2014  Германы далбаа Айнтрахт Франкфурт 22 (1)
Шигшээ**
2004—одоо Швейцарийн далбаа Швейцари 75 (10)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 6 сарын 5-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 12 сарын 11-нд шинэчлэв.

Транквилло Барнетта (фр. Tranquillo Barnetta; 1985|тавдугаар сарын 22]], Санкт-Галлен) — Швейцарийн хөлбөмбөгчин.

Эцэг эх нь итали хүмүүс.

Замнал[засварлах | edit source]

Барнетта Санкт Галлен багаас гараагаа эхэлжээ. Евро-2004 тэмцээнд шигшээгийн гарааны тоглогчоор амжилттай оролсоны дараа германы Байер 04 багт элсэж, төд удалгүй Ханновер 96 багт 1 жил зээлээр элсчээ. Байер 04 баг дахь түүний гэрээ 2009 оны арваннэгдүгээр сард Барнетта гэрээгээ сунгасан ба 2012 оны зун Шальке 04 багт элсчээ.[1] 2013 онд Айнтрахт Франкфурт багтай зээлийн гэрээ байгуулсан юм.

Барнетта 2002 онд 17 насны ангиллын Европын аварга болж байлаа.[2] Түүний дараа шигшээд 2004 онд багтан 2004 оны Европын аваргад оролцов. Тэр 2006 оны дэлхийн аваргын хэсгийн тоглолтонд Тогогийн хаалгыг мялаасан ч[3] хасагдах шатанд Украйны хаалганд ялагч тодруулах торгуулийн цохилтыг алдаж байв. 2012 оны Европын аваргын сонгон шалгаруулалтанд Английн эсрэг тэнцээний хоёр гоолыг Барнетта хийсэн билээ.

Амжилт[засварлах | edit source]

  • 17 насны ЕАШТ-д түрүүлсэн: 2002

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Schalke clinch Barnetta signing. ESPN Soccernet (3 July 2012). 3 July 2012-д хандсан.
  2. Tschoumy, Renaud. "Les «Rouge» admirent les «Rougets»", Le Matin, 10 November 2009 (French) 
  3. "Ice-cool Barnetta soothes Swiss nerves", fifa.com, 16 June 2006 

Гадны холбоос[засварлах | edit source]