Jump to content

Карл Урбан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карл Урбан
Karl Urban
Карл Урбан 2012 онд
Карл Урбан 2012 онд
Бүтэн нэр Карл-Хайнц Урбан
Иргэншил  Шинэ Зеланд
Төрсөн огноо 1972 оны 6 сарын 7[1]
Төрсөн газар Веллингтон, Шинэ Зеланд
Танил үе 1991—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Карл-Хайнц Урбан (Англи: Karl-Heinz Urban, 1972 оны зургаадугаар сарын 7-нд Веллингтон хотод төрсөн) — Шинэ Зеландын кино болон телевизийн жүжигчин бөгөөд британы «Дредд»-ийн гэсгээгч Дредд, «Бөгжний эзэн» гурамсаны Эомер, «Санваартан»-ы Хар малгайт, «Зена — дайны гүнж» цувралын Цезарийн дүрээр эчнээ танигдсан.

Арьс ширний дэлгүүрийн германы цагаач эзэн, кино хангамжийн үйлдвэрт ажилладаг эцэг эхтэйгээ Веллингтонд амьдардаг Урбан найман настайдаа нэгэн цуврал багахан дүр бүтээгээд амжжээ. Веллингтоны коллежийг 1986–1990 онд дүүргээд Викториагийн нэрэмжит Веллингтоны их сургуульд 1 жил суралцаад урлагийн бакалаврын зэрэг горилсон юм. Орон нутгийн телевизийн сурталчилгаанд тоглохын сацуу тайзны бүтээлүүдэд тоглож, мэргэшсэн тэрээр их хөлийн Окленд шилжсэн даруйдаа хэд хэдэн цувралд («Махчин загасны хүрээлэн» цагдаагийн цувралд хар тамхинд донтогчийн дүр) уригджээ. 1996 онд Америк, Шинэ Зеландын хамтран бүтээсэн Геракл: Домогт аян цувралын Цезарь, Купидоны дүрд Урбан яв цав тохирсоноор олонд танигдаж эхэлсэн түүхтэй.

Харин олон улс, Холливудад түүнийг таниулсан бүтээл 2002 оны «Сүнстэй хөлөг».

2004 оны есдүгээр сарын 16-нд нүүр хувиргагч ажилтай Натали Вионжитой (Natalie Wihongi) гэрлэсэн. Хоёр хүүтэй — Хантер (2000 оны арваннэгдүгээр сарын 1-нд төрсөн) болон Индиана (2005 оны нэгдүгээр сард төрсөн).

Онцлох уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
ОнБүтээлУугуул хэлээрДүрТодорхойлогдсон шагнал
19961998Геракл: Домогт аянHercules: The Legendary JourneysГай Юлий Цезарь / Купидон
19962001Зена — дайны гүнжXena: Warrior PrincessГай Юлий Цезарь / Купидон / Брат Майл (s1e19)
2002Сүнстэй хөлөгGhost ShipМандер
2002Бөгжний эзэн: Хоёр цамхагThe Lord of the Rings: The Two TowersЭомерРадио, өргөн нэвтрүүлэг, кино шүүмжийн холбоо — шилдэг дүр хуваарилалт — хүртсэн
АНУ-ын кино шүүмжийн үндэсний хороо — шилдэг дүр хуваарилалт — хүртсэн
ГилдУСК-ны шилдэг дүрийн гүйцэтгэл — хүртсэн
2003Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн ньThe Lord of the Rings: The Return of the KingЭомер
2004Риддикийн он тоололThe Chronicles of RiddickВаако
2004Борны ноёрхолThe Bourne SupremacyКирилл
2010РЭДRedУильям Купер
2011СанваартанDreddХар малгайт
2012ДреддPriestГэсгээгч Дредд
2013РиддикRiddickВаако
 Commons: Карл-Хайнц Урбан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Miami Herald: Search Results". 7 June 2009. Эх хувилбараас архивласан: 16 Долдугаар сар 2022. Татаж авсан: 31 Долдугаар сар 2014. {{cite news}}: Check date values in: |access-date= and |archive-date= (help)