Каролина Костнер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Каролина Костнер
Каролина 2008 оны ДАШТ-д.
Каролина 2008 оны ДАШТ-д.
тамирчны тухай
Төрсөн өдөр1987 оны 2 сарын 8 (1987-02-08) (31 настай)
Төрсөн газарИтали, Больцано
Улс, орон ИталиИтали Итали
Өндөр1.69 м

Каролина Костнер (итал. Carolina Kostne, 1987 оны хоёрдугаар сарын 8-нд Больцано хотод төрсөн) — Олимпийн хүрэл медальт, Италийн нэрт уран гулгагч юм. 2008 оны Дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга болж байсан ба 2014 оны хоёрдугаар сард чансаагаараа дэлхийд нэгт бичигдэж байлаа.[1].

Тэрээр гурван олимп дараалан оролцсон ба 2014 онд Оросын Сочи хотноо зохиогдсон 22 дахь удаагийн олимпийн наадамд 216.73 оноогоор гуравдугаар байрт шалгаран анхны олимпийн медалиа хүртсэн билээ.

Каролина уран гулгалтын спорттой дөрвөн настайгаасаа холбогдсон ба эргэлттэй үсрэлтийг цагийн зүүний дагуу хийж гүйцэтгэдэг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. ISU World Standings for Single & Pair Skating and Ice Dance. ИСУ. the original on 2012-02-14-с архивлагдсан. 01 января 2012 года-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]