Кильдибег
Кильдибег хаан бол 1361-1362 онд Алтан Ордны улсыг захирсан. Тэрээр Өзбег хааны хөвүүн Иринбегийн хөвүүн. Гэвч түүхэнд түүнийг Кильдибегийн дүр эсгэсэн хуурамч нэгэн гэж дүгнэдэг. Учир нь Бердибегийн үед Бат хааны удмын бүх эрчүүдийг хядсан гэх тул түүнийг Батын удмынхны нэрийг ашигласан нэгэн хэмээдэг. Кильдибег бол Азовын тэнгис хавиар нутаглаж байсан Баарин овгийн Яглыбай, Мохши ордын Тагай бег нарын утсан хүүхэлдэй нэгэн бөгөөд, зөвхөн тэдний эзэмшлээс бусад газрын ноёд түүний захиргааг хүлээн аваагүй. Сарай хотыг 1361 оны 10 сард эзлэн авсны дараа беклярбек Могулбуга, Сарайтөмөр, Хорезм улсын бег Нангудай тэргүүтэй олон ноёдыг цаазлан алсан. Үүнээс болж тус улсын ихэнх ноёд Гулистан хотод байсан Хызр ханы дүү Муридын талд орж, 1362 оны 9 сард Кильдибег ялагдаж алуулав. Кильдигбегийн засаглалын үед Сарай Бэрх, Азак, Мохши хотод таван удаа зоос цутгаж, мөнгөн гэрэгэ хийлгэж байжээ.
Өмнөх Ордумелиг |
Алтан Ордны Улсын хаан 1361 оны 10 сар - 1362 оны 9 сар |
Дараах Мурид, Абдуллах хан |