Jump to content

Ордумелиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ордумелиг хааны Азак хотод цутгуулсан зоос

Ордумелиг нь 1361 оны 9 сараас 10 сарын хооронд Алтан Ордын хаан суусан Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удмын язгууртан. 1361 оны зун Хызр хаан өөрийн хөвүүн Төмөр Хожад алуулсны дараа тэрээр өөрийн талын ноёдыг дэмжлэгтэй хаан болсноо зарласан. Нэрний утга нь түрэгээр "Ордын хаан" гэсэн утгатай. 1361 оны 9 сард Төмөр Хожаг ялж, Сарай Бэрх хотыг эзлэн нэг сар гаруй хугацаанд хаанчилсан. 1361 оны 10 сард Кильдибег хаанд ялагдаж алуулсан. 1 сар гаруй хаан суухдаа Сарай Бэрх, Азак хоёр хотод "Шудрага султан Ордумелиг хан" гэх зоос цутгуулжээ. Түүнийг хаанчлах үед Мохшигийн бег Тагай, Ижил мөрний Булгарын бег Болдтөмөр, Хажи-тарханы бег Хажжи Черкес зэрэг хүчирхэг ноёд тусгаар тогтнолоо зарлав.

Өмнөх
Төмөр Хожа
Алтан Ордоны Улсын Хаан
1361 оны 9 сар - 1361 оны 10 сар
Дараах
Кильдибег