Jump to content

Ким Жэ-бом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ким Жэ-Бом-с чиглүүлэгдэв)
Ким Жэ-бом
тамирчны тухай
Төрсөн өдөр1985 оны 1 сарын 25 (1985-01-25) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос улсын Умард
Кёнсан
аймгийн Кимчонь хот
Улс, орон Өмнөд Солонгос (БНСУ)
Тамир, спортэрэгтэй жүдо

Ким Жэ-бо́м (сол. 김재범) — 1985 оны 1 сарын 25-нд улсынхаа Умард Кёнсан аймгийн Кимчонь хотод төрсөн, эрэгтэй жүдо барилдааны 81 кг жингийн олимпын аварга (2008), дэлхийн хошой аварга (2010, 2011), Азийн наадмын аварга (2010), Ази тивийн таван удаагийн аварга (2005, 2008-2012), Өмнөд Солонгос улсын жүдоч. 2008 оноос 81 кг жинд өгсөж олимп, дэлхийд амжилт гаргах хүртлээ дотооддоо 73 кг жингийн И Вонь-хи, Ван Ги-чүнь хоёрыг бардаггүй байсан. 2008 оны олимпын шигшээ барилдаанд залуу Ким Германы Оле Бишофт дийлдэж байсан бол 2012 онд мөн даваанд дэлхийн хошой аварга цолтой Ким Бишофоос хариугаа авч аваргалж байв.

  • Жүдо бөхийн танилцуулга, дүн мэдээний сан: Ким Жэ-бом

Stub icon

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.