Jump to content

Кинаятын Зардыхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кинаятын Зардыхан (1940 оны 12-р сарын 30-нд Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг гэх газар төрсөн-2016 оны 11-р сарын 22-нд Казахстаны Алматы хотод нас барсан) -Монголын казах гаралтай улс төрч.

1960-1965 онд МУИС-ийн түүхийн ангид сурч төгссөн.

1965-1968 онд Ховд аймгийн намын хороонд лектор, 1968-1972 онд МАХН-ын Төв хороонд суртал нэвтрүүлэгч.

1975 онд Зөвлөлт Холбоот Улсын Комуннист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгссөн. Философийн ухааны дэд доктор, Түүхийн ухааны доктор.

1975-1978 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга,

1987-1990 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтад хэлтсийн даргаар ажиллаж байв.

1990-1992 онд БНМАУ-ын Бага Хурлын орлогч дарга, Монголын арьдчилсан анхны 1992 оны “Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс"-ын орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан.

1992-1994 онд Ташкент дахь Монгол Улсын консул, Казахстан дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байсан.

1994 оноос БНКазахстан Улсад шилжин амьдарч, Казахстаны Түүх, угсаатны судлалын хүрээлэнгийн Казахстаны эртний болон дундад зууны түүхийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Тэрээр хүнд өвчний улмаас 2016 оны 11-р сарын 22-нд нас барсан.