Кисловодск
Хот
Кисловодск
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Оросын хотын жагсаалт |
Кисловодск (Орос: Кислово́дск) нь Оросын Холбооны Улсын Ставрополийн хязгаарын хот юм. Хойд Кавказад, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд орших тус хотод хамгийн ойр оршин нисэх онгоцны буудал нь Минералные Воды хотод байдаг. Хүн ам нь 1989 оны тооллогоор 114,414, 2002 оны тооллогоор 129,788, 2010 оны тооллогын урьдчилсан дүнгээр 128,500 байв.
Кисловодск гэдэг нь орос хэлээр "Хүчиллэг ус" гэсэн утгатай үг бөгөөд 1803 онд цэргийн бааз болон байгуулагджээ. Хотын ойр орчимд нарзан маягийн халуун рашаан элбэгтэй тул ийн нэрлэгдсэн. Кисловодск нь рашааны хот юм. 1903 онд хотын зэрэглэлтэй болжээ.
19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Кисловодск нь Оросын язгууртнууд, хөгжимчид, уран бүтээлчдийн сэтгэлийг татсан сайхан газарт тооцогддог байв. Михаил Лермонтовын Манай үеийн баатар романы олон үйл явдал энд өрнөдөг.
Кисловодскт Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын төрсөн бөгөөд түүний мэндэлсэн гэрийг музей болгохоор төлөвлөж буй.
Зураг[засварлах | кодоор засварлах]
-
Нарзан халуун усны газрын 19-р зууны үеийн барилга
-
Нар шингэх үеийн хотын байдал
-
Гэгээн Николайн сүм
Ихэр, ах дүү хотууд[засварлах | кодоор засварлах]
Кисловодск нь дараах хотуудтай ихэр хотын харилцаатай:
АНУ, Маскатин
Франц, Окс-лес-Бэйнс
Филиппин, Багуйо Сити
Израйль, Кирят-Ям
ОХУ, Назран
Болгар, Велинград
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Албан ёсны сайт (Орос хэл)
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)