Jump to content

Күнсан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Күнсан
군산시
Солонгос галиглал
 • Хангыл군산시
 • Ханжа
 • Солонгос хэлний шинэ латинчлалGunsan-si
 • Маккьюн–РайшауэрKunsan-si
Тэя өртөө
Хэман агуй
Хүнсний корпорацийн Күнсан салбар
Тедди баавгайн музей
Күнсан хотын захиргаа
Түнюл-дон сүм
Күнсан далбаа
Өмнөд Солонгос дахь байршил
Өмнөд Солонгос дахь байршил
Солбицол: 35°59′N 126°43′E / 35.983°N 126.717°E / 35.983; 126.717Солбицол: 35°59′N 126°43′E / 35.983°N 126.717°E / 35.983; 126.717
Улс Бүгд Найрамдах Солонгос Улс
БүсХунам
АймагУмард Чолла
Засаг захиргаа
  Хотын даргаКан Им Жүн (강임준)
Газар нутаг
  Нийт377.72 км2 (145.84 бээр2)
Хүн ам
 (2024 оны 9 сар[1])
  Нийт264,656
  Нягтрал700/км2 (1,800/бээр2)
  Аялга
Чолла
Цагийн бүсUTC+9 (Солонгосын стандарт цаг)
Бүсийн дугаар+82-63
ЦэцэгКамели
МодГинкго
ШувууҮүлэн цахлай

Күнсан (Гүнсан; сол. 군산시, Gunsan-si, Kunsan-si, Күнсан-ши; Англи: Gunsan; Орос: Кунсан) — Өмнөд Солонгосын Умард Чолла аймгийн хот. Өөрөөр хэлбэл улсынхаа гуравдугаар урт Кым голын Шар тэнгист цутгадаг адагт байрласан далайн боомт хот. Күнсанаас аймгийнхаа Иксан хот хүрэх төмөр зам хэдийнэ тавигдсан. Иксанаас Хунам төмөр замын шугаманд орж Өмнөд Солонгосын төмөр замын гол зангилаа Тэжонтой холбогдоно. Авто замын тухайд Сөүлээс баруун эргээ дагаад Мугпо хот хүрэх хурдны зам энүүгээр дайран гардаг. Күнсаны нисэх буудлаас зөвхөн улс дотроо нисдэг. Энд нислэгийн зурвасыг нь хамт хэрэглэх АНУ-ын агаарын цэргийн бааз (англи. Kunsan K-8 Air Base) байдаг. Күнсан эрэг хавьдаа жараад жижиг аралтай. Далайн хүнсний зах нь улсдаа томоохонд тооцогдоно.

  1. "Хүн амын статистик". Солонгосын Дотоод хэрэг ба Аюулгүй байдлын яам. 2024.

Stub icon

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.