Үүлэн цахлай
Appearance
Үүлэн цахлай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Larus canus Карл Линней, 1758 |
Үүлэн цахлай, (Larus canus) нь дундаж хэмжээний цахлай ба хойд Ази, хойд Европ , баруун хойд Хойд Америкт нутагладаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, Мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар юм. Дэгдээхэй нь 2-3 жил болж байж нас бие гүйцдэг.
Дэд зүйл
[засварлах | кодоор засварлах]Нийт 4 дэд зүйл бий.
- Larus canus canus Линней, 1758. Европ болон баруун Азид. Далавчаа дэлгэхэд 110-125 см; биеийн жин 290-480 гр.
- Larus canus heinei Homeyer, 1853. Төв, хойд Азид. Дундаж хэмжээний; биеийн жин 315-550 гр.
- Larus canus kamtschatschensis (Бонапарте, 1857); L. kamtschatschensis. Зүүн хойд Азид. Томхон; биеийн жин 394-586 гр.
- Larus canus brachyrhynchus Ричардсон, 1831; син. L. brachyrhynchus. Аляска , баруун Канад. Жижиг; далавчаа дэлгэхэд 96-102 см; биеийн жин 320-550 гр.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг. Голдуу 3 өндөг гаргаж, 24-26 хоног дараад ангаахай гарна. Бусад цахлайн адил холимог идэштэн юм. Өдгөө нийт 1 сая орчим хос бий гэсэн тооцоо байх ба Европт хамгийн олон тоогоор амьдардаг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Larus canus canus, Финланд
-
Өвлийн өд сөд, Эстон.
-
Үүрэндээ.
-
Museum specimen
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- "National Geographic" Field Guide to the Birds of North America ISBN 0-7922-6877-6
- Seabirds, an Identification Guide by Peter Harrison, (1983) ISBN 0-7470-1410-8
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Common Gull – Викимедиа дуу дүрсний сан
- Common Gull videos, photos & sounds on the Internet Bird Collection