Лила Даунс

Лила Даунс
Төрсөн1968 оны 9 сарын 9 (1968-09-09) (55 настай)
Мексик, Oахака, Тлахиако
МэргэжилЖүжигчин
Идэвхтэй жил1992–одоо
Албан ёсны цахим хуудас

Лила Даунс (исп. Lila Downs) хэмээн алдаршсан Aнa Лила Даунс Санчес (исп. Ana Lila Downs Sánchez; 1968 оны 9 сарын 9-нд төрсөн) нь Мексикийн жүжигчин юм.[1]

Намтар[засварлах | кодоор засварлах]

Лила Даунс нь 1992-ээд оны дундуур Латин Америкийн хөгжмийн тавцанд тодрон гарч ирсэн Мексикийн дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, филантроп (сайн үйлстэн) юм. Мексикийн Oахака мужийн Тлахиако хотод төрж өссөн Лила дунд сургуулийн сурагч ахуйгаасаа өөрийн хоолойн чадавхи, рок-н-ролл, Фолк, Ойрхи Дорнодын нөлөө орсон өөрийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байв. Түүний төрөлх хэл нь испани хэл бөгөөд түүнээс гадна англи, португал, итали хэлээр чөлөөтэй ярьдаг.[2]

Лила Даунс eн Оахака, Мексик.

Орон нутгийн продюсеруудын дэмжлэгтэйгээр гаргасан эхний цомог нь Мексик гадна бараг мэдэгдэлгүй өнгөрсөн багаад Лила Даунс өөрийн хөгжмийн брэндийг бий болгохоор шийдэж, 1994 онд Офренда цомгоо гаргасан нь Латин Америк болон Испанид алдаршиж, түүнд алдар хүндийг авчрав. 1998 онд гаргасан Ла Сандунга цомог нь Роллинг Стоун, Олл Мюзик Гайд, Биллборд[3] зэргээс маш өндөр үнэлгээ авч, испаниар ярьдаггүй улсууд, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад түүнийг сонсогчдын тоо хурдацтай өсчээ. 2001 онд англи хэлээр гаргасан Бордер цомгийнхоо "Ла Ллорона" дууны клипийг хийлгэж, цомог нь ч амжилттай борлогдож, дэлхий даяар 2 сая гаруй хувь худалдаалагджээ.

8 жилийн дараа Даунс Ою де Кульебра болон Шаке Аyай хэмээх 2 ч цомгоо зэрэг шахуу гаргав. Эдгээр цомгууд нь ч амжилтад хүрч, ялангуяа "Oxo де Кульебра" хэмээх дуу нь 21-р зууны эхэн үеийн хамгийн хурц хитүүдийн нэг нь болсон билээ.[4] Лила Даунс 1 удаа Грэммийн шагнал, 2 удаа Латин Грэммийн шагнал хүртэж, Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв. EMI компанийн тооцоолсноор түүний 60 сая гаруй цомог дэлхий даяар борлогдсон бөгөөд тэрээр Колумбын түүхэн дэх хамгийн амжилттай дуучин юм. Мөн тэрээр АНУ-ын Биллбордын Шилдэг 100, Канадын Шилдэг 200, Австралийн АРИА, Нэгдсэн Вант Улсын хит парадыг тэргүүлсэн Өмнөд Америкийн цорын ганц дуучин болно.

Түүнчлэн Лила нь Холливудын Алдрын Гудамжинд өөрийн нэрийг мөнхлүүлж, ийм хүндлэлийг хүлээсэн Өмнөд Америкийн анхны хүн болжээ.[5]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Лила Даунс, Намтар". kinopoisk.ru. 2007. Retrieved 2 сарын 25. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Лила Даунс, Lila Downs — Фото, об исполнителе". moskva.fm. 2010. Retrieved 2 сарын 25. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. Лила Даунс "Ла Сандунга"
  4. Ъ-Weekend - Лила Даунс "Shake Away" (EMI)
  5. Лила Даунс фильмография и биография, все фильмы с участием

Холбоос[засварлах | кодоор засварлах]