Лувсанчимэдийн Сосорбарам
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1937 он |
| Нас барсан огноо | 2026 (88–89 насалсан) |
| Алдар цол | |
| Төрийн цол | Ардын Багш, Гавьяат дасгалжуулагч |
| Бөхийн цол | Улсын арслан |
| Улсын арслан | 1963 |
| Улсын заан | 1959 |
| Улсын начин | 1959 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 13 (1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1968, 1969, 1970, 1971, 1974, 1984) |
| Цагаан сарын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 1 (1965) |
| Үзүүрлэсэн | 1 (1976) |
Лувсанчимэдийн Сосорбарам (* 1937 онд Төв аймгийн хуучнаар Баянбараат сум буюу өнөөгийн Баян-Өнжүүл суманд төрсөн- 2026 оны 1-р сарын 30-нд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын Үндэсний бөхийн улсын арслан, Ардын багш, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш бөгөөд гавьяат дасгалжуулагч.
1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж ард иргэдийг аюулаас амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сургаж ирсэн гэж төр үнэлж 2019 онд Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан байна.
Л.Сосорбарам арслан нэгэн үе улсын баяр наадамд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж явсан бөгөөд тойргийн барилдаанд од хийморьтой барилддагаараа алдартай байв. Анх 1959 оны Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадмын хүчит бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад 32 давж “улсын заан” цол хүртсэн бол 1963 оны Монголын Бүх Ард Түмний Хоёрдугаар Спартакиадад уналгүй 28 давж түрүүлэн “улсын арслан” цолд хүрсэн бөгөөд улсын Баяр наадамд 13 удаа шөвгөрсөн баруун талтай, тахимдах, тойгдох мэхийг дадамгай хийдэг. Уран гараа дэвээтэй, хурдан шуурхай барилдаантай хүчит бөх байсан.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1959 онд 6 давж улсын начин болсон
- мөн онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 давж 3-р байр эзлэн улсын заан цол хүртжээ
- 1960 онд 5 давсан
- 1961 онд 5 давсан
- 1962 онд 6 давсан
- 1963 онд 7 давж дөрөвт үлдэн улсын арслан цол хүртэв
- 1964 онд 6 давсан
- 1965 онд 5 давсан
- 1968 онд 6 давсан
- 1969 онд 6 давсан
- 1970 онд 6 давсан
- 1971 онд 6 давсан
- 1974 онд 5 давсан
- 1984 онд 5 давж шөвгөрчээ
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ unuudur.mn: Л.Сосорбарам: Нутгийн олон минь л намайг бөх болгосон юм шүү дээ., нийтэлсэн Буяндалай, нийтлэгдсэн 2019 оны хоёрдугаар сарын 2, хандсан 2019 оны арванхоёрдугаар сарын 24
- ↑ news.mn, нийтлэгдсэн 2019-02-12.
- ↑ olloo.mn: (Memento 24. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) Баян-Өнжүүл сумынхан алдартнууддаа хүндэтгэл үзүүлэв., нийтэлсэн Б. Орхон, нийтлэгдсэн 2017 оны наймдугаар сарын 7, хандсан 2019 оны арванхоёрдугаар сарын 24