Лувсан-Очирын Нямсүрэн
Appearance
Лувсан-Очирын Нямсүрэн | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1939 он |
Төрсөн газар | Монгол Улс Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум |
Нас барсан он | 2003 он (64 наслав) |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Mонгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1965 он — 2003 он |
Алдар цол | |
Төр нийгмийн шан БНМАУ-ын Гавьяат Жүжигчин (1990) |
Лувсан-Очирын Нямсүрэн - БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1990-11-01.№18/.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Л.Нямсүрэнгийн эцэг эх нь хүүгээ айлд өргүүлсэн ажээ.
1960 оноос Л.Нямсүрэн Налайхын Соёлын ордонд сайн дурын уран сайханчаар ажиллах болсноор урлагтай амьдралаа холбожээ. 1965 онд Драмын театр дагалдан жүжигчнээр орж, гавъяат жүжигчин Л.Лувсангийн шавь болжээ. 1968-1971 онд Шарын голын уурхайн соёлын ордонд найруулагчаар ажиллаж байсан. 1971 онд Драмын театртаа буцаж ирэн, тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Хожим "Харцага", Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуульд багшилж байсан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Кино
[засварлах | кодоор засварлах]- Эх бүрдийн домог - ,Догшин хар
- Ичээнд нь - Мөнхнасан
- Мандухай сэцэн хатан - Мандуул хаан
- Давааны цаана даваа - Жав дарга
- Тод магнай - Хошуу ноён