Jump to content

Лукаш Крпалек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лукаш Крпалек
тамирчны тухай
Бүтэн нэрLukáš Krpálek → Лукаш Крпалек
Төрсөн өдөр1990 оны 11 сарын 15 (1990-11-15) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарЧехословак, Высочина, Йиглава
Улс, орон Чех (БНЧУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-09-01-ы байдлаар мэдээлэв.

Лукаш Крпалек (1990 онд төрсөн) — Чехийн жүдочин. Олимп, дэлхийн аварга.

Лукаш Крпалек жүдогийн -100 кг жинд өрсөлддөг.

2016 оны олимпод Хага Рюүносүкэ (шөвгийн найм), Эльмар Гасымов (шигшээ)-ыг ялж алтан медаль хүртсэн.

2012 оны олимпод Тагир Хайбулаев (шөвгийн найм), Хенк Грол (дагах)-д ялагдаж 7-р байр эзэлж байв.

2014 оны ДАШТ-д Тагир Хайбулаев, Хосе Арментеросыг ялж алтан медаль авсан.

2011, 2013 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн. 2015 онд 5-р байр эзэлжээ.

Лукаш Крпалек 1990 оны 11 сарын 15-нд Чехословак улсын Чех орны Высочина аймгийн Ийглава хотод төрсөн.

198 см өндөр. 2016 оны олимпын нээлтэд улсынхаа тугийг барьж жагссан. Чехийн түүхэн дэх хамгийн амжилттай жүдоч.

 Commons: Лукаш Крпалек – Викимедиа зураг, бичлэг, дууны сан