Лучано Паваротти
Лучано Паваротти (Итали: Luciano Pavarotti, 1935 оны 10-р сарын 12 -нд Италийн Модена хотод төрсөн- 2007 оны 9-р сарын 6-нд Модена хотод нас барсан) нь Италийн цээл хоолойтой тенор дуучин бөгөөд дуурийн алдартай дуучдын нэг юм. Дэлхийн агуу тенор Пласидо Доминго, Хосе Каррерас нарын хамт Гурван тенорын нэг хэмээн алдаршсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Италийн Модена хотод 1935 онд төрсөн. Эцэг нь дуучин, талх баригч Фернандо Паваротти, эх нь Адель Вентури сигар тамхины үйлдэрийн ажилчин. Эцэг нь талх баригч хийхийн зэрэгцээ мөн цээл хоолойтой дуучин байв. Лучано есөн настай байхдаа аавтайгаа хамт орон нутгийн сүмийн жижиг найрал дуунд дуулж эхэлсэн. Мөн залуу насандаа тэрээр профессор Донди болон түүний эхнэртэй хэд хэдэн хичээл үзсэн боловч тэдэнд нэг их ач холбогдол өгдөггүй байжээ.
1961 онд Режжо Эмилиагийн урлагийн наадамд түрүүлж, мөн оны 4 сарын 29-нд тус хотын театрын тайзнаа Пуччинигийн "Ла Поэм" дуурийн Родолфогийн дүрд дуулан, дуурийн талбарт гарч иржээ. Тэрээр уг дүрээрээ алдаршин Вена, Лондон, Миланы алдартай театруудын тайзнаа гарч дуулж байлаа.
Павароттигийн бүтээлч карьер 1961 онд басс холоотой Дмитрий Набоковтой хуваалцсан олон улсын дуучдын тэмцээнд ялалт байгуулснаар эхэлжээ. Тэр жилдээ Набоковтой хамт Регио Эмилиа театрт анхны тоглолтоо хийж, Ж.Пуччинигийн "Ла Бохем" жүжигт тоглосон. Тэрээр 1963 онд Венийн дуурийн театр болон Лондонгийн "Ковент-Гарден"-д мөн тоглож байжээ.
1980-аад оны эхээр Паваротти олон улсын залуу дуулаачдын тэмцээн (англи. The Pavarotti International Voice Competition) зохион байгуулж байжээ.
Бие даасан тоглолтуудаа театрын тайзнаас гадна цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хийж, олон арван мянган үзэгчид түүний тоглолтыг үзэхээр хошуурцгаадаг байсан ч Павароттиг хамгийн их алдаршуулсан Плачидо Доминго, Хосе Каррерас нартай хамт хийсэн "Гурван цээл хоолойтон" хэмээх концертын бичлэг бүхий CD, видео хуурцаг нь Эльвис Пресли болон Роллинг Стоунз гэх мэт суутнуудын цомгийн борлуулалтыг давжээ.
Паваротти 2004 оны 3 сард, 69 настайдаа Метрополитан театрын тайзнаа "Тоска" дуурьт дуулаад урлагийн алтан тайзаа орхих болсноо зарлаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн юм.
Хүн төрөлхтөн түүнийг хамгийн сүүлд тайзнаа харсан нь 2006 оны Турины олимпын нээлтийн ёслол дээр "Турандут" дуурийн ариг дуулж, нээлтийн ёслолыг хаасан үе байлаа. Тус онд нойр булчирхайн хорт хавдар илэрч, мэс засал хийлгэсэн боловч төдийлөн засал авалгүй байсаар 2007 оны 9-р сарын 6-нд Модена дахь гэртээ бөөрний дутагдлын улмаас 71 насандаа нас нөгчжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1961 онд гэрлэж, охинтой болсон ч салж, өөрийн нь хүүхдийг тээсэн, туслах асан бүсгүйтэйгээ дэр нэгтгэжээ.