Пласидо Доминго

Пласидо Доминго (бүтэн нэр нь Хосе Пласидо Доминго Эмбиль (испани. José Plácido Domingo Embil); 1941 оны 1-р сарын 21-нд Испаний Мадрид хотод төрсөн) -Испаний дуурийн дуучин бөгөөд хөгжмийн удирдаач, драмын тенор, 2009 оноос тенор дуунаас гадна баритон холойтой уран бүтээл хийдэг, Лос-Анджелесын Дуурийн театрын ерөнхий захирал хийдэг.
Хагас зуун гаруй жилийн турш дэлхийн тайзан дээр Доминго 150 гаруй дуурийн гол дүрийг бүтээсэн нь бусад дуурийн дуучдаас илүү үзүүлэлт юм. Доминго 300 гаруй үдшийг найрал хөгжмийн нүхэнд эсвэл удирдаачийн тавцан дээр өнгөрөөж, нийтдээ 3900 гаруй тоглолтод оролцсон байна.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Пласидо Доминго 1941 оны 1-р сард Испанийн Мадрид хотын Ретиро хороололд төрсөн. Эцэг Пласидо Доминго, эх нь Пепита Эмбил (баск үндэстэн) нар Испани хөгжимт драмын төрөл болох сарзуэлагийн одууд байв.
Пласидо анх удаа 1957 онд Мексикийн төгөлдөр хуурч Ана Мария Гуэрра-тай гэрлэж, удалгүй тэдний хүү Хосе мэндэлжээ. 1962 онд Пласидо Доминго Мехико хотын консерваторид сурч байхдаа танилцсан Мексикийн дуучин Марта Орнеластай (сопрано) гэрлэжээ. Тэд хоёр хүүтэй болжээ - бага Пласидо (1965 онд төрсөн) болон Альваро Маурицио (1968 онд төрсөн).
1949 онд найман настайдаа Пласидо гэр бүлийнхээ хамт Мексик рүү нүүж, эцэг эх нь өөрсдийн театрын багийг байгуулжээ. 13 жилийн турш Мексикийн нийслэл түүний гэр болжээ. Мехико хотод Пласидо 14 настайдаа Үндэсний консерваторид хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Доминго хөгжмийн удирдаач, төгөлдөр хуураар хичээллэсэн байна.
- 1941 онд төрсөн
- Амьд хүн
- Испаничууд
- Мадридын хүн
- Испанийн дуучин
- 21-р зууны дуучин
- Дуурийн дуучин
- Тенор
- Дуурийн театрын захирал
- Францын Урлаг ба Утга Зохиолын одон шагналтан (командлагч)
- Грэммийн шагналтан
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн өргөмжит хүлэг баатрын командлагч шагналтан
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Хуш одон шагналтан
- Перугийн Нарны одон шагналтан
- Эхо-Сонгодог шагналтан
- Австрийн Бүгд Найрамдах Улсын төлөөх гавьяаны их мөнгөн хүндэт тэмдгийн шагналтан
- Найрамдлын одон шагналтан
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их офицер)
- Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (одтой командлагч)
- Хүндэт легионы гишүүн (командлагч)
- Инфант Дом Энрике одон шагналтан (их загалмай)
- Лондоны хүндэт иргэн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Оксфордын Их Сургуулийн хүндэт доктор
- Жоржтаун их сургуулийн хүндэт доктор