Jump to content

Лэнд лиз - АНУ-ын тусламжийн хөтөлбөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт Их Британи ба БНХАУ-д үзүүлэх Лэнд-лизийг 1941 онд баталж байгаа нь
Иран, Тегран 1943 он. Холбоотнуудын дээд зөвлөлийн гэрээ. Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль

Лэнд лиз (англ. Lend-Lease) тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын засгийн газар 1941 оны 3-р сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн 2-р дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлжээ. Нийт 50,1 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар 656 тэрбум ам.дол) тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм. Үүнээс 31,4 тэрбум ам.дол Их Британид, 11,3 тэрбум ам.дол ЗХУ-д, 3,2 тэрбум ам.дол Францад, 1,6 тэрбум ам.дол БНХАУ-д оногджээ. Үүнээс зөвхөн 10%-ийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгасан байна. Мөн Канад ба Их Британи улсууд дайны үеэр ЗХУ-д их хэмжээний зэвсэг ба материалын тусламжийг тусдаа үзүүлсэн байна. Монгол улс мөн дайны үеэр ЗХУ-д нисэх онгоцны нэг бүтэн эскадрил, танкийн нэг хороог ард иргэдээс өгсөн алт мөнгө зэрэг үнэт металаар худалдан авч өгч, 50000 агт морь бэлэглэж, 500000 морийг хямдруулсан үнээр өгч, хэд хэдэн галт тэрэгний цуваа бүхий хүнс, эд материалын тусламжийг үзүүлсэн байна.


ЗХУ-д үзүүлсэн зээл тусламж

[засварлах | кодоор засварлах]
Варшав 1945 он. Лэнд лизээр өгсөн Виллис жип, Польшийн 1-р арми.
АНУ-ын Аляскийн Фэйр Банкс хотын Лэнд лизийн дурсгал хөшөө, АНУ-аас ЗХУ руу хойд туйлын бүсийн далайн замаар нисэх онгоцнууд нийлүүлж байсан үйл явдалд зориулав.
ЗХУ-ын БМ-13 "Катюша" нь бүгд Лэнд лизээр өгсөн Studebaker US6 ачааны тэрэг дээр суурилдаг байжээ. Нийт 100 000 ширхэгийг АНУ-аас ЗХУ-д олгосон.
1945 онд Берлины гудамжинд Studebaker US6 ачааны тэрэгний дэргэд орос цэргүүд. Энэ ачааны тэргийг 1960-аад он хүртэл ЗХУ-д өргөн ашигласан зарим цөөн нь бүр 1980 он хүргэжээ.

Дэлхийн 2-р дайнаар АНУ-аас ЗХУ-д үзүүлсэн зэвсэг ба эд материалын тусламж:

Нисэх онгоц 14 795
Танк 7 056
Жип машин 51 503
Ачааны тэрэг 375 883
Мотоцикл 35 170
Трактор 8 071
Их буу 8 218
Буу 131 633
Тэсрэх бодис 345 735 тонн
Барилгын тоног төхөөрөмж ам.дол 10 910 000 ам.дол
Вагон чиргүүл 11 155
Галт тэрэгний зүтгүүр толгой 1 981
Ачааны усан онгоц 90
Шумбагч хөлөг 105
Торпедийн завь 197
Завиний хөдөлгүүр 7 784
Хүнс 4 478 000 тонн
Тоног төхөөрөмж 1 078 965 000 ам.дол
Өнгөт метал 802 000 тонн
Түлш 2 670 000 тонн
Химийн бодис 842 000 тонн
Даавуу 106 893 000 тонн
Арьс шир 49 860 тонн
Дугуй 3 786 000
Түрийтэй гутал 15 417 001 хос


Лэнд лизээр холбоотнуудаас тусалсан ба ЗХУ-д дайны үеэр үйлдвэрлэсэн ижил барааны зөрүүний жагсаалт[1][2]:

Бараа бүтээгдхүүн ЗХУ-д үйлдвэрлэсэн Лэнд-лизээр авсан Зөрүү, %
Тэсрэх бодис мян.тон 558 295,6 53 %
Бал мян.тон 534 404 76 %
Хөнгөн цагаан мян.тон 283 301 106 %
Тугалга, мян.тон 13 29 223 %
Кобальт, тон 340 470 138 %
Нисэх онгоцны түлш мян.тон 4700 (5500[3]) 1087 23 %
Машины дугуй, мян.ш. 3988 3659 92 %
Ноос мян.тон 96 98 102 %
Элсэн чихэр мян.тон 995 658 66 %
Лаазалсан мах, сая лааз 432,5 2077 480 %
Хүнсний тос мян.тон 565 602 107 %

Лэнд лиз үүссэн түүх

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Нацист Германы эсрэг Англи-Францын холбоо тулалдаж байх үед франц бут цохигдсоны дараа английн нөөц дуусаж эхэлсэн нь цаашид дайныг үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж эхэлжээ. Энэ үед АНУ нь эдийн засгийн хувьд асар их боломж бүхий байсан бөгөөд английн тал АНУеыг өөрийн талд холбоотон болгох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. АНУ нь өөрийн хэл соёл нэгтэй язгуурын нэг угшилтай Английн талыг дэмжиж байсан боловч илээр шууд Гитлерийн эсрэг дайнд орохоос цааргалж байжээ. АНУ нь Нацист Германы хүчирхэгжиж байгааг эгдүүцэн харж, түүнд саад болох тал дээр шууд бус арга хэмжээнүүдийг авч байсан байна. Эдгээрийн нэг чухал арга нь Германы эсрэг дайтагч талд зэвсэг, техник, түүхий эдээр тусламжийг олгох түүнээ зээлээр олгох явдал байв. Гэтэл тухайн үеийн АНУ-ын хуулиар зээл авахын тулд өмнө нь авсан зээлээ заавал төлсөн байх үүрэгтэй байжээ. Англи нь АНУ-д Дэлхийн нэгдүгээр дайны үед авсан зээлийн өртэй байсан тул шууд дахин зээл олгох асуудал хүндэрчээ. Үүний эсрэг АНУ-ын эрх ашгийн үүднээс дайтагч талуудын америкийн эрх ашгийг хамгаалж байгаа талд өмнө нь өртэй байсан ч түүнд зээлээр зэр зэвсэг болон бусад хэрэгцээтэй зүйлсийг олгох онцгой эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид олгох тухай "Лэнд Лизийн тухай хууль"-ийг Ерөнхийлөгч Рузвельт санаачилан сенатаар батлуулсан байна. Ингээд Англи нь АНУ-аас нэмж зээл авах эрх нээгдсэн бөгөөд гэхдээ анхны Лэнд Лизийн зээлийг Англи биш харин Грек улс авсан байдаг түүхтэй.


Их Британиас ЗХУ-д үзүүлсэн тусламж

[засварлах | кодоор засварлах]

1941 оны 7 сард Германууд Орос руу дайрсны дөнгөж дараахан нь Их Британиас 40 Хавкер байлдааны онгоц ба 550 механикчид, нисгэгчид ачисан Хойд туйлын замын ачааны хөлөг онгоцны цуваа Мурманск руу хөдөлж 9 сард ирж байжээ. 1945 оны 5 сар хүртэл нийт 3000 "Хар салхи" байлдааны онгоц, 4000 бусад онгоц, 5000 танк, 5000 танк эсэргүүцэх буу, 15 сая гутал гээд нийт 4 сая тонн тусламж үүнд мөн эмнэлгийн материалууд, хүнс гээд бүх төрлийн барааг Англичууд Орсуудад тусламж болгон өгчээ. Буцах усан онгоцнууд нь Орсоос АНУ-д төлж байсан алтыг ачиж байв. Англиас өгсөн Черчиль танкнууд нь Ленинградын тулалдаанд ба Кавкзазын фронтод үүрэг гүйцэтгэж байв.

Вашингтоноос бүх зүйлсийг 90%-ын хямдрууллаар тооцож байв. Учир нь дайны үед холбоотнуудын амссан хүний амь хохирол, эдийн засгийн сүйтгэл нь хангалттай хямдруулах үндэслэл хэмээн Вашингтоны улс төрчид бодолцжээ. Дайн дуусахад 1945 оны 9 сард ихээхэн хэмжээний Лэнд лизийн эд бараа, тоног төхөөрөмж Английн боомтуудад дамжих баазад хадгалагдаж байсныг Англичууд дайны дараах сэргээн босголтдоо хэрэглэхийг хүсч Америкаас жинхэнэ үнээс нь 90%-аар хямдруулж авчээ. 2006 оны 12 сарын 31-нд Их Британи Лэнд лизийн сүүлчийн төлбөр 83,3 сая ам.долларийг (42,5 фунт стерлинг) төлжээ.

Английн эргэн төлөлтийн төрөлд нарийн технологиудийг Америкт дамжуулах ажиллгаанууд багтжээ үүнд радар, сонар, тийрэлтэт хөдөлгүүр, цөмийн технологиуд, танк эсэргүүцэгчид, пуужин, супер цэнэглэгчид, гироскоп хараалагч, шумбагч хөлөг илрүүлэгч, дотроосоо бөглөгддөг түлшний танк, хуванцар тэслэгчид оржээ.

Гэрээний дагуу АНУ-д дайний дараачаас эргэн төлөлт хийх ёстой байсан боловч хүйтэн дайний эхлэлийн нөхцлөөс болж ЗХУ-аас төлбөр хийгдэхийг огт найдаагүй юм. 2 сая долларыг Орсоос Америкт янз бүрийн хэлбрээр эхний үед төлжээ. АНУ-аас 1,3 тэрбум ам.дол төлөхийг хүссэн боловч Орсууд ердөө 170 саяийг төлөхийг санал болгов. 1972 он хүртэл энэ төлбөрийн маргаан шийдэгдэхгүй байсаар Орсууд 722 сая долларыг төлөх саналыг Америкууд хүлээн авчээ. Дайны үед Орсууд Америк руу сайн тодорхойгүй тооны газрын ховор минералыг эргэн төлөлтөнд ачуулж байжээ.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named news.bbc.co.uk
  2. "Холбооны нөөцийн агентлаг «Эх орны дайны үеийн нөөц»". Эх хувилбараас архивласан: 2007-09-28. Татаж авсан: 2014-05-14.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named militera.lib.ru