Jump to content

Лэнс Армстронг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лэнс Армстронг

Дугуй
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛэнс Эдвард Армстронг
Төрсөн огноо1971 оны 9 сарын 18
Төрсөн газарПлано, Техас
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрСидней 2000Эрэгтэй
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрОсло 1993Эрэгтэй

Лэнс Эдвард Армстронг (Англи: Lance Edward Armstrong, 1971 оны 9 сарын 18-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн дугуйчин асан. Тэрээр 2012 онд сэргээшийн хэргээр бүх насаараа Дэлхийн Сэргээшийн Эсрэг Агентлагийн кодыг дагадаг бүх төрлийн спортын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бөгөөд түүний 1998 оны 8 сараас хойших бүх амжилтыг хүчингүйд тооцсоны дотор дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Тур де Франс тэмцээнд 1999 оноос 2005 оныг хүртэл нийлбэр дүнгээр 7 дараалж түрүүлсэн дээд амжилт нь орж байгаа юм. Тэрээр түрүү булчирхайн ховт хавдар тусч, хавдар нь тархи, уушигт нь үсэрхийлээд байсан ч эмчилгээний үр дүнд эдгэрч, түүгээр ч зогсохгүй спортын амжилтын оргилд хүрсэн алдартан гэгдэн алдаршиж, үлгэр дуурайл болсон тамирчинд тооцогддог байв.

 Commons: Лэнс Армстронг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан