Новак Жокович

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Новак Жокович verweis=Теннис
Новак Жокович
Жокович 2011 оны Хопман цомын үеэр
Хоч: Ноле, Жокер
Улс: СербиСерби Серби
Төрсөн өдөр: 1987 оны 5 сарын 22
Өндөр: 188 см
Жин: 77 кг
Мэргэжлийн тамирчны гараа: 2003
Тоглодог гар: баруун
Дасгалжуулагч: Мариан Вайда
Шагналын мөнгө: 121.015.589 Америк доллар
Ганцаарчилсан
Амжилт: 832:174
Түрүүлсэн тэмцээн: 72
Оргил чансаа: 1 (2011 оны 7 сарын 4)
Одоогийн чансаа: 1
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: 225
Их Дуулга
Хос
Амжилт: 47:63
Түрүүлсэн тэмцээн: 1
Оргил чансаа: 114 (2009 оны 11 сарын 30)
Одоогийн чансаа: 329
Их Дуулга
Холимог
Их Дуулга
Олимпын наадам
Инфобоксыг сүүлд шинэчилсэн нь:
2018 оны 11 сарын 12
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос)

Новак Жокович (сер. Новак Ђоковић, Novak Đoković; 1987 оны 5 сарын 22-нд төрсөн) нь Сербийн мэргэжлийн теннисчин юм.

Тэрээр ганцаарчилсан төрлөөр Их дуулгад 2 удаа, 2008 and 2011 онуудад Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд Их дуулгын ганцаарчилсан төрөлд Сербийн нэрийн өмнөөс оролцож түрүүлсэн анхны тоглогч, нээлттэй үеийн түүхэнд Их дуулгын хагас шигшээд шалгарсан хамгийн залуу тоглогч билээ[1].

Жокович нь Рожер Федерерийг Их дуулгын тэмцээнүүдэд гурав болон түүнээс дээш удаа ялсан цөөхөн хэдэн тоглогчийн нэг бөгөөд үүнээс 2 удаа дараалж ялсан нь зөвхөн Рафаэл Надал болон Жокович нар юм. 2010 онд Сербийн багаа Дэвисийн цомд хүргэсэн. Жокович сүүлийн 4 жил дараалан МТХ-ны цувралыг дэлхийн №3 чансаатайгаар үдэж байна (Надал, Федерер нарын ард). Хамгийн өндөр чансаа болох №2-тоо 2010 оны 2 сард бичигдэж байжээ.

Жокович Сербийн оны шилдэг тамирчнаар 2 удаа шалгарч байсан бөгөөд Сербийн түүхэн дэх хамгийн шилдэг теннисчин гэгдэх нь олонтаа.

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Новак Жокович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан