Рожер Федерер

Рожер Федерер Теннисчин
Рожер Федерер
2007 оны Цинцинати Мастерс тэмцээний үеэр
Хоч: Федерер-Экспресс («FedEx»)
Кинг Рожер
Маэстро[1]
Улс: ШвейцарШвейцар Швейцар
Төрсөн өдөр: 1981 оны 8 сарын 8 (1981-08-08) (42 настай)
Өндөр: 185 см
Жин: 85 кг
Мэргэжлийн тамирчны гараа: 1998
Тоглодог гар: баруун
Дасгалжуулагч: Северин Люти
Иван Любичич
Шагналын мөнгө: 118.875.916,00 Америк доллар
Ганцаарчилсан
Амжилт: 1178:258
Түрүүлсэн тэмцээн: 99
Оргил чансаа: 1 (2004 оны 2 сарын 1)
Одоогийн чансаа: 3
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: 310
Их Дуулга
Хос
Амжилт: 129:89
Түрүүлсэн тэмцээн: 8
Оргил чансаа: 24 (2003 оны 6 сарын 9)
Их Дуулга
Олимпын наадам
Инфобоксыг сүүлд шинэчилсэн нь:
2018 оны 11 сарын 5
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос)

Рожер Федерер (Герман: Roger Federer; 1981 оны наймдугаар сарын 8-нд Швейцарын Базель хотод төрсөн) нь одоогоор дэлхийд нэгт жагсаж байгаа Швейцарын мэргэжлийн теннисчин юм.

Тэрбээр 2004 оны хоёрдугаар сарын 2-ноос 2008 оны наймдугаар сарын 18-ныг хүртэл дэлхийн хамгийн шилдэг теннисчин байсан. Олон мэргэжилтэн Федерерийг бүх үеийн хамгийн шилдэг теннисчин гэж үздэг. Тэрбээр ганцаарчилсан төрлөөр Их Дуулгын 15 тэмцээнд аваргалсан нь 14 түрүүтэй Пит Сампрасын дараа л орох амжилт байсан бол 2009 оны Францын нээлттэй тэмцээн, Уимблдон 2009-д тус тус аваргалж их дуулгын 14, 15 дах цомоо авсанаар агуу Пит Сампрасын амжилтыг эвдлээ. Амжилтаас нь дурдвал Австралийн нээлттэй тэмцээнд 4 удаа (2004, 2006, 2007, 2010), Уимблдонд 6 удаа (2003-2007, 2009), АНУ-ын нээлттэй тэмцээнд 5 удаа (2004-2008) тус тус аваргалж байсан. 2007 онд тэрбээр Бёрн Боргийн тогтоосон байсан Вимблдонд хамгийн олон удаа дараалж аварга болсон амжилтыг давтсан. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2006-2008 онд 3 удаа шигшээ тоглолтод шалгарч үлдэж байсан хэдий ч түрүүлж чадаагүй байсан бол ийнхүү 2009 оны аваргын цомыг авсанаар их дуулгын 4 тэмцээнээс бүгдээс нь аваргын цом авсан 6 дахь тамирчин боллоо. Федерерийн төрөлх хэл нь Швейцарийн герман хэл бөгөөд англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр бас швед, итали хэл гадарладаг. 2009 оны 2-р сарын 17-ны байдлаар тэрээр тэмцээний шагналаас нийт $45,318,757 олсон нь бүх үеийн теннисчдийн дунд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Их Дуулгын тэмцээний үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Энэ хүснэгтэд Федерерийн Их Дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэрхэн оролцож ирснийг харуулж байна.

Он Австралийн нээлттэй Францын нээлттэй Уимблдон АНУ-ын нээлттэй
1999 Шалгараагүй Шат 1 Шат 1 Шалгараагүй
2000 Шат 3 Шат 4 Шат 1 Шат 3
2001 Шат 3 1/4 шигшээ 1/4 шигшээ Шат 4
2002 Шат 4 Шат 1 Шат 1 Шат 4
2003 Шат 4 Шат 1 Аварга Шат 4
2004 Аварга Шат 3 Аварга Аварга
2005 Хагас шигшээ Хагас шигшээ Аварга Аварга
2006 Аварга Шигшээ Аварга Аварга
2007 Аварга Шигшээ Аварга Аварга
2008 Хагас шигшээ Шигшээ Шигшээ Аварга
2009 Шигшээ Аварга Аварга Шигшээ
2010 Аварга 1/4 шигшээ 1/4 шигшээ Хагас шигшээ

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Рожер Федерер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Barbara Klimke: Der Maestro marschiert. In: sueddeutsche.de. 14. Juli 2017, abgerufen am 14. Juli 2017.