Рафаэл Надал
| |||||||||||||||
|
Рафаэл Надал (испани. Rafael Nadal Parera, 1986 оны 6-р сарын 3-нд Испани улсын Манакор хотод төрсөн) нь олимпын аварга, Их Дуулгын 9 тэмцээнд аваргалсан Испанийн мэргэжлийн теннисчин юм. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 14 удаа, Уимблдонд 2 удаа, Австралийн нээлттэй тэмцээнд 1 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 1 удаа тус тус түрүүлж байсан. Тэрбээр дэлхийд нэгт ордог теннисчин бөгөөд энэхүү байр сууриа 2008 оны наймдугаар сарын 18-наас хойш хадгалж байна. Тэрбээр шороон талбай дээр маш сайн тоглодог ба олон хүн түүнийг түүхэн дэх шавар талбайн хамгийн агуу теннисчин гэж үздэг. Надал мөн өөрийн үеийн хамгийн шилдэг тоглогч болох Рожер Федерерийн эсрэг хэрхэн өрсөлддөгөөрөө алдаршсан. Тэрбээр уг нь зөв гартай боловч теннис тоглохдоо солгой барилтай юм.
Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2005-2008 онд тасралтгүй дөрвөн удаа түрүүлсэн. Түүнчлэн 2006, 2007 онд Вимблдоны шигшээ тоглолтод хоёр удаа дараалан Рожер Федерерт ялагдсан боловч 2008 онд Вимблдонд, мөн 2009 онд Австралийн нээлттэй тэмцээнд Федерерийг ялж түрүүлжээ.
Надал нь 2010 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр бүх Их Дуулгад аваргалсан 7 дахь теннисчин болжээ.
Тэрээр карьерийнхаа шагналын мөнгөөр теннисний түүхэнд хоёрдугаарт бичигддэг буюу 130 сая гаруй доллар авсан. RB Business-ийн шинжээчдийн үзэж байгаагаар теннисний спортоор 23 жил хичээллэсэн Надаль ивээн тэтгэгчийн гэрээ, хувийн хөрөнгө оруулалт зэргийг оруулаад 500 гаруй сая долларын орлого олсон байна.
2024 оны 11-р сарын 19-нд Рафаэл Надал мэргэжлийн карьераа орхиж байгаагаа зарласан байна.
Их Дуулгын үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Энэ хүснэгтэд Гранд Слэмийн тэмцээний ганцаарчилсан төрөлд Надалын хэрхэн оролцож ирснийг харуулав.
Он | Австралийн нээлттэй | Францын нээлттэй | Уимблдон | АНУ-ын нээлттэй |
---|---|---|---|---|
2003 | Оролцоогүй | Гэмтсэн[1] | Шат 3 | Шат 2 |
2004 | Шат 3 | Гэмтсэн[2] | Гэмтсэн[2] | Шат 2 |
2005 | Шат 4 | Аварга | Шат 2 | Шат 3 |
2006 | Гэмтсэн[3] | Аварга | Шигшээ | 1/4 шигшээ |
2007 | 1/4 шигшээ | Аварга | Шигшээ | Шат 4 |
2008 | Хагас шигшээ | Аварга | Аварга | Хагас шигшээ |
2009 | Аварга | Шат 4 | Гэмтсэн[4] | Хагас шигшээ |
2010 | 1/4 шигшээ | Аварга | Аварга | Аварга |
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Надал баруун тохойны гэмтлийн улмаас 2003 оны Францын нээлттэй тэмцээнд оролцоогүй.
- ↑ 2.0 2.1 Надал зүүн хөлний шагайнд гарсан цуурлын улмаас 2004 оны Францын нээлттэй тэмцээн, Вимблдонд оролцоогүй.
- ↑ Надал хөлний гэмтлийн улмаас 2006 оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцоогүй.
- ↑ Надал өвдөгний гэмтлийн улмаас 2009 оны Вимблдонд оролцоогүй.