Jump to content

МУ-ын начин М.Цэрэндоржийн нэрэмжит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан

[засварлах | кодоор засварлах]

Барилдааны тухай

[засварлах | кодоор засварлах]

"Улаангуталт" хэмээн алдаршсан Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин М.Цэрэндоржийн нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2015-02-01/ болж өндөрлөлөө.   Барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ,  М.Цэрэндорж начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан бөгөөд барилдааныг нээж "Увснуур дэвжээ"-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу үг хэлсэн юм.

Өнөөдрийн барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, аймгийн арслан А.Отгонбаатар, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат,  М.Бадарч, Б.Баатарцол, Г.Батням, Б.Хадбаатар, Бо.Батжаргал, С.Ерөөлт нараар магнайлуулсан аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосноос аймгийн арслан 52,  заан 14, харцага 27, начин 75, сумын заан 88 байлаа.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ихбогд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар үлдэв.

Шөвгийн бөхчүүд

[засварлах | кодоор засварлах]
д\д Цол Овог нэр Харъяалал
Түрүү Аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий Ховд Зэрэг
Үзүүр Аймгийн хурц арслан Оюуны Гантулга Увс Малчин
Шөвгийн дөрөв Аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон
Аймгийн арслан Болдын Эрдэнэхүү Баянхонгор Баянбулаг
Шөвгийн найм Аймгийн арслан Мягмарын Бадарч Архангай Цэнхэр
Аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд Увс Тэс
Аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддорж Өвөрхангай Хужирт
Аймгийн харцага Цэдэндоржийн Мөнхбаяр Увс Тэс

Барилдааны дүйз

[засварлах | кодоор засварлах]

Гурвын даваа

1.      Ё.Эрдэнэжаргал а.х.а – Э.Батжаргал а.х

2.      Ш.Мөнгөнбаатар а.х.а – Б.Төмөрбаатар а.х

3.      С.Ариунбилэг а.х.а – М.Лхагвасүрэн с.з

4.      Н.Жаргалбаяр а.х.а – Ц.Сандагдорж а.н

5.      О.Гантулга а.х.а – Д.Мөнхбаяр а.н

6.      А.Отгонбаатар а.а – С.Буянсүрэн а.н

7.      Д.Батжаргал а.а – О.Батжаргал а.н

8.      О.Баярхүү а.а – О.Очбат а.н

9.      М.Бадарч а.а – Т.Төгсдөлгөөн а.н

10.  Ж.Мөнгөн а.а – Г.Жамбалдорж а.н

11.  Б.Баатарцол а.а – Ц.Анхбаяр а.х

12.  Бо.Батжаргал а.а – Б.Энхбат а.н

13.  С.Ерөөлт а.а –Т.Дүүрэнсаран а.х

14.  Б.Бат-Өлзий а.а – Ш.Алтангэрэл а.х

15.  Т.Пүрэвсүрэн а.а – Г.Болдгэрэл а.н

16.  Ж.Сүхбат а.а – Т.Сүрэнжав а.а

17.  Д.Цэрэндаваа а.а – Б.Хишигбаатар а.а

18.  Х.Оргилболд а.а –Х.Алтансүх а.з

19.  Ц.Чимэддорж а.а – Д.Ганцоож а.н

20.  Б.Эрдэнэхүү а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а

21.  Г.Ганням а.а – Г.Ганцоож а.а

22.  М.Еркебулан а.а – Ц.Цогт-Эрдэнэ а.х

23.  Д.Энхбаяр а.а– М.Даваасүрэн а.з

24.  А.Давааням а.а– Ба.Отгонбаатар а.а

25.  Ч.Хөхчирэнгэр а.а– С.Золбаяр а.х

26.  Б.Ганхуяг а.а– Ж.Алтаншагай а.а

27.  Д.Амарсайхан а.а– Б.Уртнасан а.н

28.  Ө.Сүхбат а.а– Л.Жамбал с.з Б.Билэгт

29.  Ж.Наранбаатар а.а – Н.Мустафа а.з

30.  Б.Чимэдвандан а.а – Б.Энхсайхан ц.н

31.  М.Баасанбат а.з – Н.Баярбаатар а.н

32.  Д.Тогтохжаргал а.х – Ц.Мөнхбаяр а.х

Дөрвийн даваа

1.      Ё.Эрдэнэжаргал а.х.а – О.Очбат а.н

2.      Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ц.Сандагдорж а.н

3.      С.Ариунбилэг а.х.а – Г.Болдгэрэл а.н

4.      О.Гантулга а.х.а– Б.Энхсайхан ц.н

5.      А.Отгонбаатар а.а – О.Батжаргал а.н

6.      М.Бадарч а.а – Н.Баярбаатар а.н

7.      Ж.Мөнгөн а.а – Т.Дүүрэнсаран а.х

8.      Б.Баатарцол а.а – Ц.Цогт-Эрдэнэ а.х

9.      Бо.Батжаргал а.а – Ц.Мөнхбаяр а.х

10.  Б.Бат-Өлзий а.а – Н.Мустафа а.з

11.  Х.Оргилболд а.а – Ө.Сүхбат а.а

12.  Ц.Чимэддорж а.а – Г.Ганцоож а.а

13.  Б.Эрдэнэхүү а.а – Б.Хишигбаатар а.а

14.  Д.Энхбаяр а.а – Д.Амарсайхан а.а

15.  А.Давааням а.а – Т.Сүрэнжав

16.  Ч.Хөхчирэнгэр а.а – Б.Ганхуяг а.а

Тавын даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а– О.Очбат а.н

2.      О.Гантулга а.х.а –Г.Болдгэрэл а.н

3.      А.Отгонбаатар а.а – Х.Оргилболд а.а

4.      М.Бадарч а.а– Б.Баатарцол а.а

5.      Ж.Мөнгөн а.а – Ц.Чимэддорж а.а

6.      Б.Бат-Өлзий а.а –Д.Энхбаяр а.а

7.      Б.Эрдэнэхүү а.а– А.Давааням а.а

8.      Ч.Хөхчирэнгэр а.а – Ц.Мөнхбаяр а.х

Зургаагийн даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а– Ц.Чимэддорж а.а

2.      О.Гантулга а.х.а– М.Бадарч а.а

3.      Б.Бат-Өлзий а.а –Х.Оргилболд а.а

4.      Б.Эрдэнэхүү а.а– Ц.Мөнхбаяр а.х

Долоогийн даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а – О.Гантулга а.х.а

2.      Б.Бат-Өлзий а.а – Б.Эрдэнэхүү а.а

Наймын даваа

1.      О.Гантулга а.х.а - Б.Бат-Өлзий а.а

/үзүүрлэв/               /түрүүлэв/