Болдын Эрдэнэхүү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Болдын Эрдэнэхүү нь (1987 оны 10 сарын 10-нд төрсөн) Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Улсын наадамд дөрөв давсан амжилт[засварлах | edit source]
Он Амжилт Бөхийн тоо
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага М.Бадарчаар дөрөв давж тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 512
Улсын наадамд гурав давсан амжилт[засварлах | edit source]
Он Амжилт Бөхийн тоо

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2008 Орхон аймгийн наадамд тав давж " Аймгийн начин " цол хүртсэн 128
2010 Баянхонгор аймгийн наадамд Аймгийн начин Ч.Баасанбатаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2011 Баянхонгор аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 256
2012 Бүх цэргийн наадамд Аймгийн арслан П.Бүрэнтөгсөөр зургаа даван шөвгөрч " Хичээнгүй " чимэг хүртсэн. 256
2015 Баянхонгор аймгийн наадамд Сумын заан Д.Уртнасангаар найм даван түрүүлж " Аймгийн хурц арслан " чимэг хүртсэн. 256
2016 Орхон аймгийн наадамд Аймгийн заан Б.Гантөмөрт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2018 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өрнөх " чимэг нэмсэн. 256

Бөхийн удам[засварлах | edit source]

Аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүгийн аав Дорждэрэмийн Болд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Баянхонгор аймгийн баяр наадамд 1989, 1994 онуудад түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх юм. Мөн улсын баяр наадамд 1995, 2001 онуудад дөрөв давж улсын аварга О.Балжинням, улсын заан Б.Ганбатад тус тус өвдөг шороодсон.

Харьяа байгууллага[засварлах | edit source]