Маарах

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Маарах

המערך
Түүхэн удирдагчид Леви Эшкол (1969)
Голда Меир (1969–74)
Ицхак Рабин (1974–77)
Шимон Перес (1977–91)
Үүсгэн байгуулагдсан 1969
Татан буугдсан 1991
Нэгдсэн нам Израилын ажилчдын нам
Үзэл баримтлал Социал демократ[1]
Ажилчдын Сионизм
Бүлгийн:
Социализм
Либерализм
Улс төрийн жигүүр Төв-зүүн
Олон Улсын харилцаа Социалист Интернационал
Гишүүн намууд Авода ба Мапам
Хамгийн их авсан суудал 63 (1969)
Хамгийн бага авсан суудал 31 (1977–1980)
Сонгуулийн тэмдэг
אמת

Маарах (Еврей хэл: המערך) Израилын хоёр улс төрийн намын эвсэл юм, энэхүү хоёр нам нь Израилын Ажилчдын нам болон нэгдэж оршин тогтнохоо болисон юм.

Анхны "Нэгдэл" нь 1965 оны Мапай ба Ахдут ха-Авода намуудын холбоо юм. Хоёр нам нь тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан ч, сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. Ажилчдын Нэгдэл гэх нэршилтэй уг холбоо нь 3 жил оршиж 1968 онд РАФИ намтай нэгдэж нэгдсэн Израилын Ажилчдын намыг байгуулсан.

Дараа жил Ажилчдын нам нь Мапам намтай эвсэл байгуулж, Нэгдэл гэх нэрийг авч үлдсэн. Хоёр бүрэлдэхүүн нам нь тус тусдаа үлдсэн боловч сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. "Нэгдэл"-ийн хоёр дахь хувилбар нь 20 гаруй жил оршин тогтносон.

1969 онд байгуулагдах үедээ Маарах нь Кнессетийн 120 суудлаас 63 суудлыг эзэмшиж байсан ба энэ нь Израилын парламентад нэг бүлэг олонхи болж байсан анхны тохиолдол юм. Хэдийгээр 1969 оны сонгуульд парламентын олонхийг авч чадаагүй ч, 56 суудал авсан нь Израилын сонгуульд ялсан хамгийн их хэмжээний суудал юм.

Анхны Нэгдэл[засварлах | edit source]

"Нэгдэл"-ийн гишүүд 1965 оны хурлаар
Ажилчдын Нэгдэл

המערך לאחדות פועלי ארץ ישראל
Түүхэн удирдагч Леви Эшкол
Үүсгэн байгуулагдсан 1965
Татан буугдсан 1968
Нэгдсэн нам Израилын ажилчдын нам
Үзэл баримтлал Социал демократ[1]
Ажилчдын Сионизм
Улс төрийн жигүүр Төв-зүүн
Олон Улсын харилцаа Социалист Интернационал
Гишүүн намууд Мапай ба Ахдут ха-Авода
Сонгуулийн тэмдэг
את

"Нэгдэл"-ийн анхны хувилбар, албан ёсоор Ха-Маарах Леадут Поалей Эрец Исраэль (Еврей хэл: המערך לאחדות פועלי ארץ ישראל), нь Мапай ба Ахдут ха-Авода намын 1965 оны сонгуульд оролцохоор байгуулсан эвсэл юм. Энэхүү эвсэлийн үүсэл нь Израил дахь зүүн-жигүүрийн ноёрхлыг унагахаар Израилын томоохон баруун-жигүүрийн Херут ба Либерал нам эвсэл байгуулсантай холбоотой юм.

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Elisha Efrat (16 August 2005). Geography and Politics in Israel Since 1967. Routledge. ISBN 978-1-135-77926-9.