Магнус Карлсен
![]() | |
тамирчны тухай | |
---|---|
Төрсөн өдөр | 1990 оны 11 сарын 30 |
Төрсөн газар | Норвеги, Вестфолл, Тёнсберг |
Улс, орон | ![]() |
Тамир, спорт | шатар |
Цол, зэрэг | их мастер (2004) |
Оргил чансаа | 2882 оноо (2014 оны 5 сар) Дэлхийн чансаа: 1 (2010 оны 1 сар) |
2021-01-05-ны байдлаар мэдээлэв. |
Свен Магнус Ээн Карлсен (норвеги. Sven Magnus Øen Carlsen, 1990 оны 11-р сарын 30-нд төрсөн) — Норвегийн Хант Улсын шатарчин, их мастер, 16 дахь дэлхийн (2013—2023), түүхэн дахь хамгийн хүчтэй шатарчдын нэг гэгддэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Магнус Карлсен нэг Хеллен эгч, Ингрид (1994 онд төрсөн) болон Сигна (1996 онд төрсөн) гэх хоёр эмэгтэй дүүтэй.
Карлсенд 5 настай байхад нь шатар тоглохыг газрын тосны компанийн инженер эцэг Хенрик Карлсен (2100 орчим үнэлгээтэй) зааж өгчээ. Карлсен 8 настайгаасаа шатрын спортоор илүү нухацтай суралцаж эхэлсэн: тэрээр шатрын ном уншиж, тэмцээнд оролцож, өдөрт 3-4 цаг интернетээр блиц шатар тоглодог байсан ажээ.
2000 оноос Карлсен олон улсын хэмжээний мастер Торбёрн Рингдал Хансены удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн бөгөөд 2002 оноос түүнийг Симен Агдестейн дасгалжуулж эхэлсэн. Ирээдүйн дэлхийн аваргад Петр Хайне Нильсен мөн тэмцээний бэлтгэлд байнга тусалдаг байсан юм.
Магнус нь багаасаа л шатар сайн тоглодог байсан бөгөөд хамгийн залуудаа их мастер (13 нас 148 өдөр) болсон хүн юм. Тэрбээр 2013 онд Вишванатан Анандыг буулган авч дэлхийн аварга болсон ба 2014, 2016, 2018 онуудад аваргаа хамгаалаад байна. Мөн 2014, 2015, 2019 онд түргэн тоглолтын, 2014, 2017, 2018, 2019 онд блиц шатрын дэлхийн аварга болжээ.
Түүний тоглох арга байдлын хувьд гараагаа маш олон төрлөөр хийдэг ба энэ нь өрсөлдөгчдөө түүний эсрэг тоглоход бэрх болгодог аж. Багадаа довтлох дуртай байсан ч том болохын хэрээр олон талт тоглогч болсон.
Магнус Карлсен шатрын спортоос гадна хөл бөмбөг, цанаар гулгах, теннис, сагсан бөмбөг тоглох дуртай ажээ. Тэрээр испаний Реал Мадрид хөлбөмбөгийн багийн шүтэн бишрэгч бөгөөд 2013, 2014 оны 12-р сард багийнхаа тоглолтуудад бэлгэдлийн гарааны цохилтыг хийж байсан.
Түүнийг 2004 онд "The Washington Post" сонин "Шатрын Моцарт" гэж нэрлэсэн байдаг.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
2004 он
-
2008 он
-
2012 он