Майкл Кейн

Майкл Кейн 2012 онд.

Сэр Морис Жозеф Миклуайт (Англи: Maurice Joseph Micklewhite) буюу Майкл Кейн (Англи: Michael Caine, 1933 оны гуравдугаар сарын 14-нд Лондон хотод төрсөн) нь 1960-1990 оны хооронд дэлгэцийн уран бүтээлд оргил амжилттай явсан Английн нэрт жүжигчин юм. 1960-2000 оны хооронд арван жил тутам Оскарын шагналд нэр дэвшиж байсан хоёр хүний нэг (нөгөөх нь Жек Николсон) бол нэгэн үеийн Британи жүжигчдээсээ онцгой ялгарсан[1] Майкл Кейн юм. Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшсэнээс 1986 онд Ханна ба түүний эгч дүүс, 1999 онд Хүмүүжүүлэх зарчим кинонд бүтээсэн дүрүүдээрээ туслах дүрийн шагнал хүртжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Screening Room Special: Michael Caine"". CNN. Retrieved 22 January 2013

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Майкл Кейн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан