Марк Аврелий
| Марк Аврелий | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гантиг баримал, Сент-Рэймондын музей | |||||||||
| Ромын эзэн хаан | |||||||||
| Хаанчлал | 161 оны 3 сарын 7 – 180 оны 3 сарын 17 | ||||||||
| Өмнөх | Антониус Пиус | ||||||||
| Залгамжлагч | Коммодус | ||||||||
| Хамтарсан эзэн хаан |
| ||||||||
| Төрсөн | 4 сарын 26, 121 Ром, Италиа, Ромын эзэнт гүрэн | ||||||||
| Өнгөрсөн | 3 сарын 17, 180 (58 насалсан) Виндобона эсвэл Сирмиус | ||||||||
| Оршуулга | |||||||||
| Эхнэр/нөхөр | Залуу Фаустина (г. 145; н. 175) | ||||||||
| Хүүхэд Бусад | |||||||||
| |||||||||
| Династи | Антонины династи | ||||||||
| Эцэг |
| ||||||||
| Эх | Домитиа Луцилла | ||||||||
Марк Аврелий буюу Маркус Аурелиус Антонинус (Латин: Marcus Aurelius Antoninus, 121 оны 4-р сарын 26-нд Ромд төрсөн –180 оны 3-р сарын 17-нд нас барсан) нь 161 - 180 онд Ромын эзэн хаан байсан хүн юм. Тэрээр Принсеп болон түүний өргөмөл аав Антониус Пиус-ын залгамж хаан байсан бөгөөд өөрийгөө Маркус Аурелиус Антонинус Агустус гэж нэрлэж байжээ. Түүний засаглалын үеэр Ромын эзэнт гүрэн гадаад болон дотоод байдал тогтвортой байж эзэнт гүрэн цэцэглэн хөгжиж байв. Түүний үеийг Өргөмөл хаан-ы үе гэж нэрлэдэг юм. Марк Аурел бол энэ үеийн хамгийн сүүлчийн хаан бөгөөд түүний төрсөн хүү Коммодус-д энэхүү хаан залгамжлах эрхийг өвлөсөн байна. Дотоод бодлоготоо Аурелиус дорой буурай тэр тусмаа боол болон эмэгтэйчүүдэд хуулийн орчинд тэдний эрхийг сайжруулах арга хэмжээ авч байв. Түүний засаглалын үе дэх хүнд хэцүү жилүүдэд хөнөөлт Тибер хотын үер, Антонисийн Халдварт Тахал болон Ром дахь Христийг дагах хөдөлгөөн зэрэг ордог юм.
Тэрээр 161 оноос Луциус Верустай хамтран төр барьж байсан бөгөөд тэд 169 онд Верусыг нас нөгчих хүртэл хамтдаа хаанчилжээ. "Таван сайн эзэн хаан"-ы сүүлийнх болох тэрээр Стойк урсгалын философичдын чухал төлөөлөгч билээ.
Эзэн хаан хууль эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулдаг байв. Түүний хаанчлалын үед иргэний эрх зүйн зөрчилдөөн, хэт хатуу ширүүн байдлыг арилгахад, ялангуяа нийгмийн хамгийн эрхгүй гишүүд болох боолууд, хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдэд нөлөөлдөг чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Өөрчлөлтүүд нь өв залгамжлалын хуульд нөлөөлж, цусан хамаатан садны нэхэмжлэлд илүү их ач холбогдол өгч байв. Ихэнх тохиолдолд эдгээр хууль тогтоомжийн өөрчлөлтүүд нь эрс өөрчлөлт биш, харин Марк Аврелиусын өмнөх үеийнхний үед эхэлсэн хууль эрх зүйн салбарт аажмаар сайжралт хийж байсан юм. Хэдийгээр тэр өөрөө нэр хүндтэй хууль тогтоогч биш ч гэсэн хуулиудын хэрэгжилтийг идэвхтэй хангаж байжээ.
Маркус Аврелиус философийн бичвэрүүд үлдээсэн бөгөөд үүнийг Грек хэл дээр бичсэн, ихэвчлэн "Өөртөө" гэж нэрлэдэг 12 "ном" (бүлэг)-той. Маркус Аврелиусын философийн багш нарын дунд стоикууд байсан: Юниус Рустикус, Халкедоны Аполлониус, Максимус Клавдий зэрэг.