Jump to content

Мацүнага Томохиро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мацүнага Томохиро
Чөлөөт бөх
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМацүнага Томохиро
Төрсөн огноо (1980-06-27) 6 сарын 27, 1980 (45 настай)
Төрсөн газарШизүока, Яйзү
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрБээжин 2008-55 кг
Азийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрУхань 2005-55 кг
Алтан медаль – нэгдүгээр байрЖэжү 2008-55 кг

Мацүнага Томохиро (松永 共広 Matsunaga Tomohiro?, 1980 оны 6 сарын 27 -) нь Японы чөлөөт бөхийн тамирчин юм. Тэрээр Шизүока мужийн Яйзүд төржээ. Бээжинд зохиогдсон 2008 оны зуны олимпоос 55 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн[1].

Нүмазү Гакүэн ахлах сургууль (одоогийн Хирюү ахлах сургууль), Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн. 163 см өндөртэй.

Тэрээр Буддын шашны Жоодо-Шүү урсгалын сүмийг эрхлэн явуулдаг айлд мэндэлж, 6 настайдаа сахил хүртсэн ажээ.