Мигель Сервантес

Мигель Сервантес (исп. Miguel de Cervantes Saavedra, 1547 оны есдүгээр сарын 29-нд Алкала де Энарес хотод төрж 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд Мадрид хотноо нас барсан) нь Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч. "Дон Кихот" хэмээх зохиолоороо алдартай.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Мигель Сервантес

Сервантес нь доод угсааны язгууртны 2 дахь хүү нь болж төржээ. Аав нь эмч байсан гэдгээс түүнийг "конверсо"((converso) буюу ервейн шашинаас католик шашинд сүжиглэх болсон хүн) байсан гэх судлаачид бий.

Бага наснаасаа л ном зохиолд дуртай байсан ч, ийш тийш их шилждэг байснаас олигтой боловсрол эзэмших боломж олдоогүй байна. Гэвч 1564 онд Мадридад шилжин ирсэн Сервантес нь сэргэн мандлын үеийн бичгийн их хүн Лопес де Хоёсд шавь орж, түүнээр заалгуулах болжээ. Сүүлд Хоёс нь Сервантесийн талаар "Бид ахан дүүсийн барилдлагат хоёр" гэж өөрсдийнхөө талаар хэлсэн байдаг.

1569 онд Ром орж, Наполид цэрэгт орох хүртэл түүний юу хийж байсан нь тодорхойгүй.

Испани улсын сэргэн мандлын оргил үеийн томоохон үйл явдлын нэг болох Ледантогийн далайн тулалдаанд(1571 он) суманд өртөж зүүн гар сайн хэрэглэж чадахгүй болсон ч дахин 4 жил орчим үргэлжлүүлэн цэргийн алба хашжээ.

Цэргийн албанаас буцах замдаа Алжерийн далайн дээрэмчидэд баригдаж, олзны хүн болсон байна. Цэргийн удирдлагад тодорхойлолт бичиг хийлгэн биедээ авч явж байсан нь гай болж, түүнийг том хүн гэж андуурсан дээрэмчид төлж барахын аргагүй мөнгөөр солилцоо хийхээр болов. 5 жилийн турш Алжирт хоригдож 4 удаа оргох оролдлого хийсэн боловч бүгд бүтэлгүйтэв. Нэгэн христийн шашны сайн санааны бүлэглэлийн тусламжтайгаар эх орондоо буцжээ. Цэргийн удирдагч болох хүсэл нь ч бүтэлгүйтэж, 1585 онд анхныхаа зохиол болох малчны өгүүлэл болох "Ла Галати(La Galatea)"-гаа хэвлүүлсэн боловч нээх үнэлэгдсэнгүй.

1585 онд эцэг Родиего нь нас барж, ар гэрээ авч явах ажил түүнд ирэв. "Армада" хөлгийн хүнсний барааны борлуулалтын ажилд орж, Испанийн ихэнх газраар хэсүүчлэн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байв. Хөлөг онгоц нь Армандагийн далайн тулаанд сүйрч дараахан нь ажилгүй болов. Арайхийн татвар хураагчын эрх аван ажиллаж байтал, татвараар хураасан мөнгөө хадгалж байсан банк нь дампуурч, татварын мөнгөө 30 дахин төлөх торгуулд унаж, төлж чадалгүй шоронд оржээ. Энд байхдаа алдарт хүргэсэн зохиол "Дон Кихот"-ныхаа санааг боловсруулсан гэж зохиолынхоо оршил хэсэгт дурдсан байдаг. 1605 онд "Дон Кихот" нь хэвлэгдэж нэрд гарсан ч, хэвлэж зарах эрхийг хямдхан олгож байснаас амьдрал нь нээх дээрдсэнгүй. Гэвч тэр ямар ч зохиол бичих чадваргүй байсан ч зохиол бичих ажлаа үргэлжлүүлж "Богино өгүүллэгийн түүвэр"(1613), "Дон Кихот"(1615)-н үргэлжлэл хэсгүүдийг хэвлүүлж алдрын оргилд хүрчээ. Энэ нь түүний амьдралын хамгийн том аз байсан юм. 1616 оны 4 сарын 23-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.