Мирза Телетович
Мирза Телетович | |
Mirza Teletović | |
![]() | |
«Бруклин Нетс» — № 33 | |
Хүчний довтлогч | |
Өндөр: | 206 см |
Жин: | 116 кг |
Иргэншил: | ![]() |
Мэндэлсэн: | 1985 оны 9 сарын 17 , Босни ба Герцеговин, Мостар |
Драфт: | сонгогдоогүй, 2007 |
Тоглогчийн замнал | |
|
Мирза Телетович (сер. Мирза Телетовић, 1985 оны есдүгээр сарын 17-нд Мостар хотод төрсөн) — Боснийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бруклин Нетс багт хүчний довтлогчоор тоглодог.
Замнал[засварлах | edit source]
Телетович Босни-Герцеговиний лигийн Слобода Тузла багт элссэн жилдээ 7.2 оноо, 2.7 бөмбөг авалт дунджилав. 17 тоглолтонд 26.4 оноо, 6.6 бөмбөг авалт дунджилсан 2004 онд Бельгийн Остенде багт элсэж Европын шилдэг багуудын өрсөлдөөнд амжилттай тогложээ. 2006 оны Евролигт Испанийн Баскониа багийн довтлогч Телетович 5.3 оноо, 2.8 бөмбөг авалт дунджилж, улмаар 2007 онд НБА-д элсэхээр драфтад өрсөлдсөн сонгогдоогүй юм. 2008 онд лигт гялалзаж, Баскониагийн ахлагч болсон байв. НБА-гийн Бруклин Нетс багаас гурван жилийн гэрээг 15.6 сая доллараар байгуулах[1] татгалзах аргагүй санал ирж, Телетович 2012 онд идээшсэн багаа орхиж байв.
Самбарт довтлохоос илүү зайнаас шидэж оноо цуглуулдаг Телетович анхны дабл-даблаа 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд Хьюстон Рокетсийн эсрэг 18 оноо, 13 бөмбөг авалтаар хийсэн. 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Даллас Маверикстай тоглоход хувийн дээд 34 оноог авч байв.[2]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Sources: Nets, Mirza Teletovic agree. ESPN.com. 3 July 2012-д хандсан.
- ↑ Notebook: Nets 107, Mavericks 106
Холбоос[засварлах | edit source]

- NBA.com - Профайл
- Euroleague.net - Профайл
- Draftexpress.com - Профайл
- FIBA - Профайл
- Eurobasket.com - Профайл
- Албан бус цахим хуудас
«Бруклин Нетс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Жек • 1 Пламли • 2 Гарнетт • 6 Андерсон • 7 Жонсон • 8 Уильямс • 9 Жордан • 10 Карасёв • 11 Лопес • 13 Гутьеррес • 21 Жефферсон • 22 Браун • 33 Телетович • 44 Богданович • 47 Кириленко • дасгалжуулагч Лайнел Холлинз |