Монголын Спорт Аялалын Холбоо
Харагдац
Монголын адал явдалт спорт аяллын холбоо нь 1993 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус спортын аяллын байгууллага юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Анх "Монголын спорт аяллын холбоо" нэртэй байж байгаад явганаар, мориор, тэмээгээр, дугуйгаар, усаар гэх мэт аялж байсан уламжлалуудыг шинэ нөхцөлд сэргээхийн сацуу орчин цагийн дэлхийн чиг хандлагын дагууд нэрээ "Монголын адал явдалт спорт аяллын холбоо" болгон өөрчилж байжээ. МАЯСАХ-ны англи нэрийг Mongolian adventure travel & outdoor sports federation гэж нэрлэдэг.
- 1993 оны 3 сарын 13-нд Монголын Спорт Аяллын Холбооны анхдугаар их хурлыг хийв. Их хуралд Монгол орны 18 аймгаас 122 төлөөлөгч оролцож байжээ.
- 1994 онд "Миний эх орон-94" Монгол орноо дугуйгаар тойрсон аялал болов.
- 1995 оны зуны дунд сард буюу 7 сарын 12-29 хүртэлх хугацаанд Эрдэнэт-Сүхбаатар-Алтан-Овоо-Шилийн Богд чиглэлийн морин аялал. Морин аяллын бүрэлдэхүүнд:
- Шагдарын Отгонбилэг /багийн гишүүн/
- Д.Баясгалан /спортын мастер/
- Б.Мажинбуу /сурвалжлагч/
- С.Дандар /эмч/
- Г.Цэнгэл /зохион байгуулагч/
- Б.Барсболд /багийн гишүүн, агтчин/
- Н.Пүрэвсүрэн /багийн гишүүн, агтчин/
- Д.Уламбаяр /тогооч/ зэрэг 12 хүний хамтаар сурагч Н.Насанжаргал, О.Содбилэг нар явж байжээ.
- 1997 онд Нийтийн биеийн тамирын арга зүйчдийг бэлтгэх нэгдсэн сургалт хийжээ.
- 1999 оноос Д.Цэвээндорж Монгол улсын хилийг явганаар тойрох аяллаа эхлүүлсэн байна.
- 2000 оны 7 сарын 31-нд МСАХ-ны III их хурал болжээ.
Үүсгэн байгуулагчид
[засварлах | кодоор засварлах]- Б.Жияандорж
- Б.Энхмандах
- Л.Зундуй-Ёндон
- Б.Нацагдорж
- Ж.Гэрэлхүү
- Д.Нямдорж
- Д.Чагнаа
Үе үеийн удирдлагууд
[засварлах | кодоор засварлах]- 1993-2000 он Б.Жияандорж
- 2000-2001 он Б.Энхмандах
- 2001-2002 он Д.Туяа
- 2002 оноос Ж.Энхбаяр
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]МОНГОЛЫН АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛЫН ХОЛБОО