Jump to content

Монголын шатрын холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын шатрын холбоо Олон улсын Шатрын холбоонд 1955 оны 10-р сарын 8-нд элссэн. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол шатрын суурь дээр 1930-аад оны дунд үеэс манай оронд орчин үеийн шатар дэлгэрэн хөгжиж эхэлсэн бөгөөд 1956 онд Москва хотноо зохиогдсон Дэлхийн шатрын 12-р олимпиадад монголын баг анх оролцсоноос хойшхи хугацаанд хөгжлийн түвшин нь эрс дээшилсэн юм.

Дэлхийн шатрын олимпиадад багаараа 21 удаа оролцон ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Базарын Хатанбаатар, Төвшинтөгсийн Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж эрэгтэйчүүд 1970 онд 60 орноос 16-р, эмэгтэйчүүд 1990 онд 46 орноос 12-р байрт шалгаран багийн дээд амжилтыг тогтоосон юм.

Азийн бүсийн АШТ-д 4 удаа /Л.Мягмарсүрэн-1966, Т.Yйтүмэн-1969, С.Хандсүрэн-1972, Цагааны Батцэцэг-1990 нар тус бүр нэг/ түрүүлэн ДАШ бүс хоорондын тэмцээнд шалгарсан. Азийн бүсийн АШТ-ээс 1999 онд Д.Шаравдорж хүрэл, 2003 онд Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэж багийн АШТ-д /1995/ Б.Хатанбаатар ширээндээ түрүүлжээ.

Оюутны ДАШТ-ээс 1994 онд Ц.Батцэцэг мөнгө, 2002 онд Б.Анхчимэг хүрэл, багийн дүнгээр 2 удаа /2000, 2002/ хүрэл медаль хүртжээ.

өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс Б.Мөнгөнтуул 2005 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль хүртэв.

Ази тивийн залуучуудын АШТ-ээс 1992 онд Б.Хатанбаатар алт, өсвөрийн шатарчдын тивийн АШТ-ээс 1998 онд Г.Эрдэнэ алт, 2004 онд Т.Халиун хүрэл медаль тус тус хүртэцгээжээ.

Дэлхийн багийн аварга шалгаруулах шатрын бодлого зохиомжийн анхдугаар тэмцээний /1975/ хамжаа мадын төрөлд С.Чимэдцэрэн 2-р байрт шалгарч байв.

Энэ хугацаанд ИМ цолтон- 4, ОУМ-9, ОУШХМ-17, СМ - нэг зуу орчим, ДМ - хэдэн зуугаараа, шатрын бодлого зохиомжоор ОУХМ-2, СМ ба ДМ-6, шатрын олон улсын шүүгч-5, улсын шүүгч 30 шахам төрсөн байна.

Монголын шатрын олон улсын зүтгэлтнүүд:

Ц.Намсрай,Н.Намжил,Б.Жамсран (мөн ДШХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн /ГЗ/ гишүүний) нар Азийн бүсийн ерөнхийлөгчийн, Ж.Бадарч, Н.Намжил, Ц.Намсрай, Б.Жамсран, О.Маш-Эрдэнэ, З.Саарал, Ж.Лхагва, Г.Алтан-Оч нар ДШХ-ны төлөөлөгчийн сонгууль хүлээж байсан бөгөөд одоо Г.Алтан-Оч ДШХ-ны ГЗ болон Азийн ШХ-ны ГЗ-ийн гишүүний, С.Чимэдцэрэн ДШХ-ны дэргэдэх Бодлого Зохиомжийн Байнгын Комиссын гишүүний сонгуультай байна.

Шатрын спортод гаргасан амжилтыг нь үнэлэн Монгол Улсын Төр, засгаас 3 шатарчинд гавъяат цол, олон арван шатарчдад одон, медаль хүндэт тэмдэг бусад шагналаа хүртээн урам хайрласан байна.

Монгол Улсын шатрын аваргууд

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн анх 1948 онд эрэгтэйчүүдийн дунд зохиогдон Д.Намсрай 9.5 хожлоор тэргүүлэн анхны аварга болсон бол, эмэгтэйчүүдийн анхны аварга цолыг 1954 онд Ж.Бямбаа 12 хожлоор авч байжээ.

Улсын аваргууд /эрэгтэй/

1.    1948    Д.Намсрай

2.    1950    Ц.Цэдэнжав

3.    1951    И.Ёндон-Осор

4.    1952    Ж.Дугар

5.    1953    Д.Цэрэндагва

6.    1954    Д.Цэрэндагва /2 дахь удаагаа/

7.    1955    Ц.Жvгдэр

8.    1956    П.Төмөрбаатар

9.    1957    Д.Цэрэндагва /3 дахь удаагаа/

10.  1958    С.Мөөмөө

11.  1959    Н.Намжил

12.  1961    Г.Чилхаасvрэн

13.  1962    Ш.Пүрэвжав

14.  1964    Д.Цэнд

15.  1965    Л.Мягмарсvрэн

16.  1969    П.Төмөрбаатар /2 дахь удаагаа/

17.  1972    Т.Yйтүмэн

18.  1974    Ж.Лхагва

19.  1976    Ж.Лхагва /2 дахь удаагаа/

20.  1977    Ж.Лхагва /3 дахь удаагаа/

21.  1978    Т.Yйтүмэн /2 дахь удаагаа/

22.  1980    Л.Мягмарсvрэн /2 дахь удаагаа/

23.  1981    Л.Мягмарсvрэн /3 дахь удаагаа/

24.  1982    Л.Мягмарсvрэн /4 дэх удаагаа/

25.  1984    Н.Төрбат

26.  1985    П.Жигжидсүрэн

27.  1986    Т.Yйтүмэн /3 дахь удаагаа/

28.  1988    И.Ганбаатар

29.  1989    Н.Тємєрхуяг

30.  1990    Ж.Лхагва /4 дэх удаагаа/

31.  1991    Базарын Хатанбаатар

32.  1992    Ж.Лхагва /5 дахь удаагаа/

33.  1993    Д.Шаравдорж

34.  1994    Базарын Хатанбаатар /2 дахь удаагаа/

35.  1995    Д.Шаравдорж /2 дахь удаагаа/

36.  1996    Ц.Лхагвасvрэн

37.  1997    Ж.Лхагва /6 дахь удаагаа/

38.  1998    Базарын Хатанбаатар /3 дахь удаагаа/

39.  1999    Н.Тєвсанаа

40.  2000    Базарын Хатанбаатар /4 дэх удаагаа/

41.  2001    Базарын Хатанбаатар /5 дахь удаагаа/

42.  2002    Д.Шаравдорж /3 дахь удаагаа/

43.  2003    Базарын Хатанбаатар /6 дахь удаагаа/

44.  2004    Базарын Хатанбаатар /7 дахь удаагаа/

45.  2005    Базарын Хатанбаатар /8 дахь удаагаа/

46.  2006    Ц.Батчулуун

47.  2007    Б.Баярмандах

48.  2008    Баярсайханы Гүндаваа

49.  2009    Баярсайханы Гүндаваа /2 дахь удаагаа/

50.  2010    Н.Баттулга

51.  2011    М.Гүнбаяр

52.  2012    Баярсайханы Гүндаваа /3 дахь удаагаа/

53.  2013    Баярсайханы Гүндаваа /4 дэх удаагаа/


Улсын аваргууд /эмэгтэй/

1.    1954    Д.Бямбаа

2.    1955    Д.Бямбаа /2 дахь удаагаа/

3.    1956    Г.Ичинхорлоо

4.    1958    Ж.Хулганаа

5.    1962    Ж.Хулганаа /2 дахь удаагаа/

6.    1964    Д.Бямбаа /3 дахь удаагаа/

7.    1965    Д.Бямбаа /4 дэх удаагаа/

8.    1968    С.Хандсvрэн

9.    1972    Ж.Хулганаа /3 дахь удаагаа/

10.  1974    П.Бvжинлхам

11.  1976    Ж.Хулганаа /4 дэх удаагаа/

12.  1977    П.Бvжинлхам /2 дахь удаагаа/

13.  1978    Ж.Хулганаа /5 дахь удаагаа/

14.  1980    Г.Баярмаа

15.  1981    Ш.Батцэнгэл

16.  1982    Ж.Хулганаа /6 дахь удаагаа/

17.  1984    С.Тунгалаг

18.  1985    Б.Мягмарсvрэн

19.  1986    С.Тунгалаг /2 дахь удаагаа/

20.  1988    Е.Гэрэлмаа

21.  1989    Цагааны Батцэцэг  

22.  1990    Цагааны Батцэцэг /2 дахь удаагаа/

23.  1991    Гэ.Оюунчимэг

24.  1992    Цагааны Батцэцэг /3 дахь удаагаа/

25.  1993    Н.Тунгалаг

26.  1994    Цагааны Батцэцэг /4 дэх удаагаа/

27.  1995    Цагааны Батцэцэг /5 дахь удаагаа/

28.  1996    Цагааны Батцэцэг /6 дахь удаагаа/

29.  1997    Цагааны Батцэцэг /7 дахь удаагаа/

30.  1998    Д.Мажигсvрэн

31.  1999    Түвшинтөгсийн Батцэцэг

32.  2000    Түвшинтөгсийн Батцэцэг /2 дахь удаагаа/

33.  2001    Б.Анхчимэг

34.  2004    Түвшинтөгсийн Батцэцэг /3 дахь удаагаа/

35.  2002    Б.Анхчимэг /2 дахь удаагаа/

36.  2003    Б.Анхчимэг /3 дахь удаагаа/

37.  2005    Б.Анхчимэг /4 дэх удаагаа/

38.  2006    Д.Янжиндулам

39.  2007    С.Отгонжаргал

40.  2008    Д.Янжиндулам /2 дахь удаагаа/

41.  2009    Ууганбаярын Лхамсүрэн

42.  2010    Ууганбаярын Лхамсүрэн /2 дахь удаагаа/

43.  2011    Түвшинтөшсийн Батчимэг

44.  2012    Д.Янжиндулам /3 дахь удаагаа/

45.  2013    Ууганбаярын Лхамсүрэн /3 дахь удаагаа/

Шатар